Энтертайнмент

Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

Нийтэлсэн

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ шалгаруулав.

Тэмцээний шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдээс Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдээс Г.Болор-Очир нар шалгарсан байна. УАШТ-ий жин тус бүрд түрүүлж, улсын аварга болсон тамирчдыг та бүхэнд танилцуулахад, эмэгтэй жүдочдоос 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д Б.Ганзаяа, +78 кг-д А.Адьяасүрэн нар улсын аваргаар шалгарлаа. Харин эрэгтэй жүдочдоос 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Э.Мөнхжаргал нар тэргүүлж, аварга болжээ.

Exit mobile version