CRI Монгол радио
Биелүүлж болох мөрөөдлийнхөө төлөө
110 жилийн өмнө болсон Цагаагчин гахай жилийн хувьсгал нь Хятадын 2000 жилийн түүхтэй хаант засаглалыг нурааж, Хятадын нийгмийн хөгжил дэвшлийн хаалгыг нээж, Хятадын үндэстнүүдийн ард түмний урагшлах зам дахь чухал бэлэг тэмдэг болсон юм.
Эхний буудлага нь Хубэй мужийн шинэ армийн найм дахь батальоноос ирсэн бөгөөд удалгүй хувьсгалчид хотын хаалгыг онгойлгож, босогчдын цэргүүдийг угтан авч, цамхаг дээр их бууны байрлалыг байрлуулж, Чин улсын Хубэй Гуандүн хоёр мужийн захирагчийн харшийг хүчээр буудаж, анхны бослогыг хийж, анхны ялалтад хүрч байсан юм.
Эдүгээ, нягтран нэгдсэн хятад үндэстэн бол гадаад дотоодын хятад хөвгүүд, охидын нийтлэг үндэс болох бөгөөд хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандах “Хятадын мөрөөдөл”-г биелүүлэх бол Хятадын гадаад, дотоодын хятад хөвгүүд, охидын хамтын мөрөөдөл болох юм.