Бидэнтэй нэгд

Засгийн газар

Б.Энхбаяр: Замын камер цагдаагийнхны шахаа, бизнес болчихсон

Нийтэлсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны лхагва гарагийн /2021.12.15/ хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуралдаанаар гишүүд тухайн хуультай холбоотой санал хэлж, асуулт асуусныг тоймлон хүргэж байна.


-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Зохицуулах зөвлөл болгон цаашдаа төрийн албан хаагч болох юм уу. Хуучин бол орон тооны бус зөвлөлүүд гээд явдаг байсан. Шаардлагыг нь ойлгож байгаа ч цаашдаа бүх зөвлөлийн Ажлын албанд байгаа хүмүүс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл шиг төрийн албан хаагч байна гэх вий. Ер нь хэчнээн хүн шинээр төрийн албан хаагч болох вэ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Төрийн албаны тухай хуульд төрийн чиг үүргийг хэрэгжүүлж, төрөөс цалин хөлс авч байгаа хүнийг төрийн албан хаагч гэнэ гэсэн тодорхойлолт одоо ч гэсэн байгаа. Тэр утгаараа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл чиг үүрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлийн нэг, хоёрдугаарт заасан нийгмийн хэв журмыг сахин хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх нь төрийн үндсэн чиг үүрэг. Үүний хүрээнд зохицуулах зөвлөлүүд ажилладаг. ХЗДХ-ийн яаман дээр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үндсэн зөвлөл ажиллаж байгаа. Үүний Ажлын албанд ажиллаж байгаа арван хэдэн хүн л төрийн албан хааг байна гээд байгаа юм. Энэ зөвлөлийн зөвхөн Ажлын албаны гишүүд нь төрөөс цалин хөлс авч ажилладаг юм. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл мөн ажилладаг. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийг байгуулсан. Дэд зөвлөлийн бүрэлдэхүүн нь дандаа орон тооны бус, ажил үүргээ хавсран гүйцэтгэдэг хүмүүс байдаг.

-УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын алба одоо 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн жилийн төсөв 353 сая төгрөг. Энэ хуулиараа аймаг, нийслэл, дүүргүүдэд нэг, нэг гээд нийт 31 хүн орон тооны салбар зөвлөлийн дарга хийж байгаагийн жилийн төсөв 383 сая төгрөг байгаа. Ер нь улсын хэмжээнд цагдаагийн дэргэд торгуулиас ордог төсвөөс цалинждаг 798 олон нийтийн байцаагч ажилладаг. Үүнд энэ оны эхний арван сарын байдлаар нийтдээ 400 орчим сая төгрөг зарцуулсан байна. Мөн улсын хэмжээнд 594 олон нийт цагдаа байгаа бөгөөд 420-590 мянган төгрөгийн урамшуулал олгодог. Ингээд дээрх олон нийтийн байцаагч, цагдаа нарт нийт 3.9 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгож байна.

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Засгийн газар, ХЗДХ-ийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс нэгдсэн стандартаар замын камерийг хийдэг, санхүүжүүлдэг болъё гэж байгааг дэмжиж байгаа. Улаанбаатар хотын замын түгжрэлп нөлөөлж байгаа маш олон хүчин зүйл бий. Үүний нэг нь энэ камер. Миний сонссоноор нийслэлд ажиллаж байгаа буюу яг дүрс бичиж байгаа камер 10 хүрдэггүй гэсэн. Офицеруудын ордноос Таван шар хүртэл нэгдүгээр эгнээг зургаан камер хянадаг гэнэ. Тэгэхээр чинь нэгдүгээр эгнээгээр зорчоод л байна шүү дээ.

Үүнийг яаралтай шийдэх ёстой. Камер чинь хуулийнхны, шууд хэлэхэд цагдаагийнхны бизнес болчихсон, шахаа юм билээ. Тэгээд баахан ажилладаг, ажилладаггүй камерууд шахдаг. Энэ бол авлига шүү дээ. Хэрэг дээрээ хууль хэрэгжихгүй байх зүйлийг өөрсдөө хийсэн байгаа юм. Тэгэхээр үүнийг яаж цэгцлэх юм бэ. Хууль зүйн яам нэг стандарт гаргах хэрэгтэй байх. Тэгээд тэр стандартыг хангасан камер байрлуулах ёстой. Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно гэсэн санал орж ирсэн. Энэ нь хувийн өмчийн компаниар гүйцэтгүүлэхгүй гэсэн санаа яваад байна уу, болно гэдэг санаа байна уу. Төрийн гэхээр ганцхан компани л байгаа шүү дээ. Үүнийг ойлгомжтой болгомоор байна.

-УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Камержуулалтын асуудлыг ажлын хэсэг дээр ярилцсан, асуудлыг цэгцлэхээр ХЗДХЯ-наас нэгдсэн стандарт гаргаад явж байгаа юм билээ. Одоо улсын хэмжээнд 7200 орчим камер байгаа гэсэн судалгаа байдаг ч 3500 орчим нь л ажиллаж байна гэсэн статистик тоо өгч байгаа. Яагаад ингэж ажиллахгүй байна гэхээр арчилгаа хамгаалалтын асуудлыг нь нэг мөр шийдэж өгөөгүйтэй холбоотой. Инженер, техникийн ажилтнууд байхгүй учраас тавиад орхидог. Төрийн холбооны асуудлыг Цахилгаан холбоо компани хариуцдаг, тодорхой нууцлалтай холбоотой байдаг. Үүнтэй адилхан тодорхой төрийн нууцлал байгаа учраас хувийн компаниуд үүнийг хийвэл магадгүй гүйцэтгэх ажил хийгдэх асуудал ч үүсэж магадгүй.

-УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Бид саяхан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууссан. Энэ хуулийн төсөлд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах шаардлага, байршлыг тодорхой зааж өгөхөөр тодорхой тусгасан. Мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичлэгийн төхөөрөмжид байгаа мэдээлэлтэй танилцах эрх үүсэж байгаа.

Цагдаагийн албаны хууль дээр өөрийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж байгаа нийтийн эзэмшлийн зам, гудамж талбай дахь зориулалт бүхий дүрс бичлэгийн хэрэгсэл, сүлжээг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоно. Өөрийн эзэмшлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийг цагдаагийн байгууллага, алба хаагчид саадгүй гаргаж өгнө гэсэн зохицуулалт яваад байгаа. Тэгэхээр иргэдийн мэдээллийг шууд л цагдаа дээр нэгтгэгдээд аваад байх юм уу. Иргэн, цагдаа хоёрын хоорондох зөрчлийг арилгахгүй бол болохгүй.

-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Н.Учрал гишүүний хэлж байгаа хэд хэдэн зүйл дээр бид анхаарах ёстой. Асуудал нь юунд байна гэхээр камерийн ямар нэгэн нэгдсэн системгүй явж байгаа. Тухайн дүүргийн, нийслэлийн төлөөлөгч нар нь нэг, нэг камер тавьдаг. Дээр нь нөгөө камерийг арчлах зардал улсын төсөв дээр суулгаж өгдөггүй. Тиймээс нэгдүгээрт камерын нэгдсэн стан­дартыг Стандарчилал, хэмжил зүйн газраар батлуулах бэлтгэл ажил хангагдсан.

Тэгэхээр цаашид тухайн стандартыг хангасан камерыг л тавина. Хоёрдугаарт, өнөөдрийн энэ хууль батлагдвал хуулиар орж ирж байгаа мөнгөнөөс тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх байгууллагууд тодорхой хувийг зөвхөн нөхөн сэргээж, арчилахад зарцуулна. Ингэж нэгдсэн системтэй болохоор харин ч эсрэгээрээ хувь хүний мэдээллийг хамгаалах байдал нь илүү хангагдана. Өөрөөр хэлбэл хэн системд нэвтэрч тухайн дуу, дүрсийг авсан бэ гэдэг нь системд нэвтрэх эрх бүхий этгээдүүд дээр ялгагдана. Одоо бол хэн дуртай нь цагдаагийн үнэмлэх үзүүлж тухай бичлэгийг үздэг, хуулж авдаг байгаа. Үүнийг арилгахын тулд нэгдсэн системтэй болж кибер аюулгүй байдлаа хангана.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио48 мин өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио49 мин өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио50 мин өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио52 мин өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио53 мин өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм54 мин өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий55 мин өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг56 мин өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий56 мин өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий57 мин өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр58 мин өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр59 мин өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент60 мин өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр20 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм20 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ