Засгийн газар

Х.Нямбаатар: “Дубайн” төлөвлөгөөг цуцалж, дуусгавар болгоно

Нийтэлсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлжээ.

Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдах бол маргааш эл асуудлыг чуулганаар хэлэлцэх аж. Уг баримт бичигт дараах зүйлийг тусгажээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. 

  • Монгол Улсын 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.доллар өр тэглэх
  • Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөлөөг цуцлах, дуусгавар болгох
  • Далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах
  • Далд уурхай ашиглалтад орох 2023 оны хоёрдугаар улирал хүртэл гарах зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцах
  • Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах
  • Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээ байгуулах
  • Татварын актын биелэлтийг хангах, цаашид ч хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ.
Exit mobile version