Нийгэм

Утаа багассан уу? М.Ганбаатар: Утаа ихэссэн шалтгааныг салхи руу чихэв

Нийтэлсэн

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утаа буурсан. Гэвч сүүлийн өдрүүдэд угаар эргэн ирсэн нь нийслэлчүүд эргээд нүүрсээ түлэх болсон уу гэх асуулт тавихад хүргэж байна. Юутай ч улаанбаатарчууд эргээд манарсан саарал утаан дундаа амьдрах боллоо.

Утаа ихэссэн шалтгааныг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар салхи болон манан руу чихэв. Тэрбээр “Сүүлийн үед агаарын чанар муу, салхигүй байгаа учраас манан ихтэй байна.

Утаа ихэссэн шалтгааныг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар салхи болон манан руу чихэв. Тэрбээр “Сүүлийн үед агаарын чанар муу, салхигүй байгаа учраас манан ихтэй байна.

Тиймээс утаа ихэссэн. Хоёрдугаарт, шахмал түлш хямдарсантай холбоотойгоор хэрэглээ их байна. Өнгөрсөн жилийн өдийд өдөрт  2500 тонн шахмал түлш түлдэг байсан бол энэ жил 3500 тонныг түлж байна. Тэгэхээр утаа өнгөрсөн оныхоос 10-15 хувиар нэмэгдсэн” гэжээ.

Дашрамд дурдахад, нэг шуудай шахмал түлш 1875 төгрөгөөр зарагдаж байна. Учир нь Засгийн газраас ирэх 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл шахмал түлшийг 50 хувийн хямдралтай үнээр зарах шийдвэр гаргасан билээ.

Exit mobile version