Бидэнтэй нэгд

Засгийн газар

Тавантолгой ордын ашиглалтын талаар чиглэл өгөв

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өчигдөр  (2021.12.28) хуралдаж, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-т заасны дагуу Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, хуульд заасны дагуу тогтоол гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн дурдсан. Тус Байнгын хороо Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхтэй  холбоотой Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2018 оны 73 дугаар тогтоол болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дараах төсөл, хөтөлбөрүүдийг шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор холбогдох тогтоолын төслийг боловсруулсан болохыг тэрбээр танилцууллаа.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн байдлын талаар гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулга хийсэн юм.

Тавантолгой ордыг өнөөдрийг хүртэл гурван үе шаттайгаар ашиглаж ирсэн, 2000 он хүртэл орон нутгийн иргэдийн дулаан хангамжийн хэрэгцээг хангах зорилгоор ашиглаж байсан бол 2000-2010 онд олон улсын байгууллагууд геологийн нөөцийг тогтоож, хамтран ашиглах чиглэлээр ажиллаж байгаад 2010 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэв.

2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК гадаад, дотоодын өр төлбөр ихтэй, ашигт ажиллагаа багатай, үндсэн үйл ажиллагаанд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломжгүй явж ирсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Чалко” компанийн 350 сая ам.долларын өр, төлбөрийг барагдуулсан юм. 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хөгжлийн банкны 200 сая ам.доллар, түүний хүү, хүүгийн төлбөрийг барагдуулснаар тус компани гадаад өр, төлбөрийг барагдуулжээ.

Улсын Их Хурлаас 2018 онд, Засгийн газраас 2018, 2019 онд гаргасан 7 тогтоолын хүрээнд уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх мега төсөл хэлбэрээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэнийг Б.Ганхуяг захирал танилцууллаа.

Компани ашиглалтын 8 тусгай талбай бүхий 6.3 тэрбум тонн нөөцтэй, үүнийгээ олон улсын стандартын дагуу баталгаажуулаад байгаа гэв. 2020 онд олон улсын нэгдсэн менежментийн ISO стандартыг нэвтрүүлсэн, 2019, 2020 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд компанийн менежментийг сайжруулах, засаглалыг олон улсын түвшинд хүргэх, нээлттэй компани болгох зорилтуудыг тавьж бэлтгэл ажлыг хангасаны хүрээнд 2021 онд компанийн дунд хугацааны таван жилийн бизнес төлөвлөгөөг баталсан байна.

Энэ хүрээнд бие даасан гурван үйл ажиллагаа, 14 төсөл, хамтран ажиллах  гурван төсөл зэрэг нийт бодлогын 20 бичиг баримтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” ХК охин болон хараат 5 компанитай болохыг Б.Ганхуяг захирал танилцуулгадаа дурдаад нэгбүрчлэн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Байнгын хорооны тогтоолын төсөл болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Ш.Раднаасэд гишүүн компанийн үйл ажиллагааны чиглэл, удирдлагын бүтэц, зохион байгуулалтын талаар болон уурхайн бүтээн байгуулалтад ашиглах усны нөөц, бүтээгдэхүүний тээвэр, экспортын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийв. Т.Энхтүвшин гишүүн тус ордтой холбоотой автозамын бүтээн байгуулалтын явцын талаар асууж, үйлдвэрийн усны нөөцийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл, Г.Ганболд, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Эцэст нь “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь дэмжиж, дээрх тогтоол батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

CRI Монгол радио17 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио18 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио19 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио20 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа