Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятадын Төв Радио Телевизийн захирлын шинэ оны мэндчилгээ

Нийтэлсэн

Эрхэм анд нөхдөө

Шинэ оны анхны наран алтан дэлхийг гийгүүлэн мандлаа. Мэргэжил нэгт анд нөхөд, үзэгч, сонсогч, уншигч та бүхэндээ Бээжин хотоос шинэ оны мэнд дэвшүүлж байна. Морилон ирж буй бар жилдээ амжилт бүтээлийн олзтой, эрч хүч дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Улирч буй 2021 он бидний хувьд түүхэн жил байлаа. Хятадын Коммунист намын 100 жилийн ой тохиов. Нэгэн зууны өмнө 50 гаруй гишүүнтэй байгуулагдаж байсан ХКН эдүгээ 90 сая гаруй гишүүнтэй болон өргөжиж, ард түмнээ удирдан чиглүүлж Хятадын гайхамшгийг бүтээжээ.

Шинэ эрин үед Ши Жиньпин даргын удирдлага дор 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгууллаа. Чухам энэ цаг үед Хятадын үндэстнүүдийг хэдэн мянган жил зовоосон туйлын ядуу байдлаас эгнэгт ангижирсан юм.

Их эрин үеийг гэрчилж, шинэ түүхийг бодит шударгаар тэмдэглэн үлдээгчийн хувьд улирч буй онд Хятадын Төв Радио Телевиз “Шинэ ертөнц”, “Ядуурлаас ангижруулахуй”, “Чинээлэг нийгэм” зэрэг олон шилдэг бүтээл туурвиж, ХКН болон Хятадын ард түмний тэмцэл, хөгжил, дэвшлийг түүхчлэн үлдээж, зуун жилийн турш бэхжиж хат суусан ХКН-ын дотоод хүчийг Олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулав.

Хятадын ард түмний гадаадад зориулсан радио нэвтрүүлгээ цацаж эхэлсний 80 жилийн ой сарын өмнө тохиож, түүхэн ойн үеэр Ши Жиньпин дарга Төв Радио Телевизэд баярын захидал илгээсэн билээ. Баярын захидалд “Хятадын хөгжлийг ард олонд таниулж, Хятадын дуу хоолойг тод уламжилж, олон улсын нэр нөлөө бүхий шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий болгох”-ыг заавар болгожээ. Бид энэ зорилгын төлөө хичээнгүй ажиллах болно.

Зовлон амсаж байж ихийг бүтээнэ. Энэ бол Хятадын эртний мэргэдийн үг. Эдүгээ цар тахлын уршигаар дэлхий ертөнц тайван бус байна. Гэвч энэ хүнд цаг үед ч гэсэн энх тайвны төлөө, хөгжлийн төлөө, аз жаргалын төлөөх хүмүүсийн хүсэл тэмүүлэл зогсоогүй юм.

Хятадын Төв Радио Телевизээс бэлтгэсэн “Хятадын түүхэн үйл явдлууд”, “Сонгодог уран зохиолоос Хятадыг ойлгох нь”, “Хятадын газар нутгийн чуулган” зэрэг бүтээлээрээ бид Хятад улсын өнө эртний түүх соёл, хүн ардын амар амгалан амьдралыг харуулав. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Урлагийн олимп” нэвтрүүлгээрээ бид шинэ эриний “Үзэсгэлэнт Хятад орон”, “Эрүүл энх Хятад орон”-оо танилцуулав. Тэрчлэн “Хятадын сансрын станц”-аас шууд дамжуулсан “Сансрын хичээл” нэвтрүүлэг маань орчлон ертөнцийн нууцыг эрэлхийлэх олон залуусын хүсэл мөрөөдлийг бадраав.

Юньнань мужид хагас жил гаруйн хугацаанд нүүдэллэсэн 16 зааны аялал, замын зураглалыг CGTN, Ян Шипинь, CCTV NEWS мэдээний шинэ хэрэгслүүд зураглаж, сурвалжилж, нийтдээ 7000 цагийн шууд видео контент цацаж, сошиал ертөнцийг шуугиуллаа.

Дэлхийн дахинд хэвлэл мэдээллийн үндсэн зарчим нь үнэн бодит баримтад үндэслэдэг. Баримт, дахин баримт гэдэг зарчим бол мөн л бидний баримталдаг зүйл билээ. Бид 2021 онд шударга ёсыг баримтлан шаргуу ажилласаар ирэв. “Цар тахалтай тэмцсэн дэлхийн жагсаалт” гэх хуурамч тайлангийн эсрэг үнэнийг тодруулах, зөв бурууг ялгах зорилгоор “Дэлхийн сүлжээ хэрэглэгчдийн олон нийтийн санал асуулга”-ыг гурван үе шаттай зохион байгуулж, гадаадын олон зуун сая интернет хэрэглэгчдийн дэмжлэг олсон юм.

Афганистаны нөхцөл байдлын талаар манай сурвалжлагч тухайн газраас дамжуулсан мэдээллүүд дэлхийн олон хэвлэл мэдээллийн чухал эх сурвалж боллоо. Шууд дамжуулсан мэдээлэл нь зарим улс Афганистанд дур зоргоор хүч хэрэглэж, гэмгүй номхон иргэдийн амь насыг хохироож буй балмад үйлдлийг илчилсэн юм.

Цаашид бид хэвлэл мэдээллийн хариуцлагатай, мэргэжлийн стандартыг баримталж, үнэний төлөө идэвхтэй ажиллах болно. Мэргэжлийн нэр хүндээ хамтдаа эрхэмлэж, бодит байдлыг гуйвуулан улс төрийн ашиг хонжоо олох гэсэн санаархлыг таслан зогсоож, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг үл тэвчиж, үзэл суртлын буруу ойлголтыг залруулж, бодитой, шударга, идэвхтэй, олон улсын эерэг, дулаан харилцааг бий болгохын төлөө хамтдаа зүтгэхийг барууны түншүүддээ уриалж байна.

Хүсэл зорилго нэгтэй хүмүүсийг уулс ч тэр, далай ч тэр зааглахгүй. Өнгөрсөн нэг жилд Хятадын Төв Радио Телевизийн найз нөхөд хүрээгээ тэлсэн байна. Бид олон улсын хэвлэл мэдээллийн салбарууд, харилцагч, хамтрагч хүмүүстэй 600 гаруй захидал солилцож, 20 гаруй удаа цахим болон биечилсэн уулзалт хийлээ.

Бид хэвлэл мэдээллийн түншлэлийн олон талыг хамарсан, эрх тэгш, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааны механизм хөгжүүлж, ил тод нээлттэй харилцаж “Итгэлцлийн гүүр” тавихаар зорьж байгаа энэ үед та бүхний сэтгэл шингэсэн найрсаг захидлууд биднийг илүү сайн ажиллах урам зориг өгч байна. Итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа!

Энэ цаг үед техник технологийн талаасаа боломжгүй зүйл, үл гүйцэлдэх зүйл гэж үгүй болжээ. Бид ямар ч нөхцөл байдалд бэлэн ажиллах шинэ хэвлэл мэдээллийг өсгөж, бэхжүүлж байна. Энэ зун Хятадын Төв Радио Телевиз дэлхийд анхны 4K хэт өндөр нарийвчлалтай сувгаар Токиогийн олимпын уралдаан тэмцээнийг тухайн газраас амжилттай шууд дамжуулав. Бид дэлхийн анхны 4K хэт өндөр нарийвчлалтай олимпын сувгийг ажиллуулснаас хойш гурван сарын хугацаанд 400 сая гаруй үзэгчтэй болсон байна. Ганцхан сарын дараа Хятадын уламжлалт билгийн тооллын бар жилийн сар шинийн баяр эхэлнэ. Энэ үеэр Бээжин хотноо олимпын ариун галыг дахин асаах болно. Хятадын Төв Радио Телевиз “5G+4K/8K+AI” техникийн дэмжлэгтэйгээр Бээжин-Жанчхүү хооронд хурдны галт тэргэнд шууд нэвтрүүлгийн вагон ажиллуулж, өвлийн олимпыг дамжуулна. Дэлхийн хэмжээнд анх удаа хурдны галт тэргэнд дүрс бичлэгийн өндөр нарийвчлалтай технологийн асуудлыг шийдвэрлэж буй нь энэ юм. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн та бүхний хамт гайхамшигтай, ер бусын Бээжингийн өвлийн олимпыг дэлхий нийтэд хүргэхийг урьж байна.

Хөх уулнаа бар архирах нь мянган газарт сүртэй. Хүмүүний орчлонд хавар эргэж түмэн газар ээлтэй. Ирж буй шинэ онд Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал болж, Хятадын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг зураглах болно. Бид илүү хичээн зүтгэж , нягт нямбай ажиллаж, улам олон шилдэг бүтээл бэлтгэж, шинэ эриний Хятад улсыг дэлхийн дахинд олон талаас нь таниулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Та бүхэнд дахин сайн сайхныг хүсье. Даян дэлхий амар амгалан байх болтугай.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм7 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент7 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр7 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр7 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр7 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент2 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн