CRI Монгол радио
Зөвхөн тарифыг бууруулаад зогсохгүй!
“Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн иж бүрэн хэлэлцээр” буюу RCEP өчигдөр албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Бруней, Камбож, Лаос, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг АСЕАН-ы гишүүн зургаан орон, Хятад, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг АСЕАН-ы гишүүн бус дөрвөн орон хэлэлцээрийг албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байна. RCEP-ийг үр дүнтэй хэрэгжүүлснээр дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн том эдийн засаг, худалдааны цар хүрээтэй, хамгийн их хөгжих боломжтой чөлөөт худалдааны бүс албан ёсоор газардсаныг харуулж байна.
RCEP тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлсний дараа Хятад болон АСЕАН, Австрали, Шинэ Зеландын хооронд тогтоосон тэглэх тарифын хувь хэмжээ 65%-иас давсан байна. Хятад, Япон хоёр чөлөөт худалдааны харилцаагаа шинээр байгуулж, үүний улмаар харилцан шууд тэглэх тарифын харьцаа тус бүр 25%, 57% болж, үүнд усны зарим бүтээгдэхүүн, эрдэс бүтээгдэхүүн, химийн бодис, нэхмэл эдлэл, хувцас, механик бүтээгдэхүүн, цахилгаан тоног төхөөрөмж зэрэг багтсан байна.