Нийгэм

Э.Энхмаа: Манай улсын хүн ам удамшлын 2,000 гаруй төрлийн өвчин тусаж байна. Ачааллыг нь судалж чадахгүй байгаа

Нийтэлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Энэ үеэр Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, Анагаах ухааны доктор Э.Энхмаа “Монголын хүн ам удамшлын 2,000 гаруй төрлийн өвчин тусаж байна. Гэтэл тухайн өвчин ямар хэмжээний ачаалалтай байгаа, ямар төрлийн эмгэг аль аймагт ямар давтамжтай илэрч байгааг бид судалж чадахгүй байна.

Тийм лабораторийн боломж бүрдээгүй байгаа. Тэгэхээр энэ тогтолцоог сайжруулах шаардлагатай” гэдгийг хэлэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Жирэмсний үед ургийн эмгэгийг тодорхойлох боломж хомс байна. Тэгэхээр энэ боломжийг бүрдүүлэх нь маш чухал. Гадаадад эмгэгтэй гэдгийг нь урьдчилж мэдээд эцэг эхтэй нь зөвлөөд жирэмслэлтийг таслах эсэхийг шийддэг.

Бид тийм боломж өгөхгүй байгаа. Манай улсад зарим нэг төрлийн эмгэгийг тодорхойлж байна. Гэхдээ энэ нь хязгаарлагдмал. Ингэж иргэддээ зовлон бэрхшээл учруулж байгаа тул байнгын хорооны түвшинд энэ асуудал дээр анхаарал хандуулах ёстой гэсэн ойлголт авлаа” гэлээ.

Exit mobile version