Covid-19

Францад коронавирусний шинэ мутац илрүүлжээ

Нийтэлсэн

Францын өмнөд хэсэгт коронавирусний шинэ мутац илэрсэн талаар Австрийн Heute сонин мэдээлжээ. Вирусний шинэ хувилбар Камерунаас буцаж очсон Францын жуулчдаас илэрсэн байна. Шинжээчид уг вирус Камерунд тархсан байж болзошгүй гэж үзэж байна.

Марсель хотын эрүүл мэндийн ажилчид илрүүлсэн вирусний шинэ хувилбарыг B.1.640.2 хэмээн тэмдэглэжээ. Халдварлах чадвар болон хэр аюултай эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Францад коронавирусний шинэ хувилбар илэрсэн талаарх мэдээлэл өчигдөр Германы хэвлэл  мэдээллийн хэрэгслүүдээр мөн цацагджээ.

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version