Covid-19

УОК: 13 байранд 464 иргэнийг тусгаарлаад байна

Нийтэлсэн

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр (2021.01.03) УОК-ын нэгдсэн шуурхай штабт ажиллав.

УОК-ын шийдвэрийн дагуу гадаадад улс орноос ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 13 тусгаарлах байранд 464 иргэн байна. Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 56 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Мөн иргэдээс ирсэн 600 гаруй гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажилласан гэдгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцуулав.

Шадар сайд С.Амарсайхан, тусгаарлаж байгаатай холбоотой иргэдийн гомдол, саналыг хүндрэл чирэгдэлгүй шуурхай анхаарч, шийдвэрлэж ажиллах үүрэг өглөө.

Exit mobile version