Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Индонези нүүрсний экспортоо зогсоохоор болжээ

Нийтэлсэн

Индонезид дотоодын цахилгаан станцуудын нүүрсний нийлүүлэлт бага байгаа учраас цахилгаан тасалдах эрсдэл тулгараад байгаа аж. Тиймээс нэгдүгээр сараас эхлэн нүүрсний экспортоо зогсоохоор төлөвлөж буй талаар тус улсын Эрчим хүчний яамнаас өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн байна.

Зүүн өмнөд Азийн тус улс эрчим хүчний нүүрсний экспортоороо дэлхийд дээгүүрт ордог бөгөөд 2020 онд 400 сая тонн орчим нүүрс экспортлосон байна.

Индонезийн эрчим хүчний нүүрсний томоохон импортлогч  нь Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос юм. Индонези нүүрсээ дотоодын зах зээлд хямд үнээр борлуулах (DMO) бодлого баримталдаг. Ингэснээр тус улсын жилд олборлож буй нийт нүүрсний 25 хувийг дангаараа бүрдүүлдэг Перусахан Листрик Негара (PLN) төрийн өмчит компани нэг тонн нүүрсийг дээд тал нь 70 ам.доллароор буюу одоогийн зах зээлийн ханшаас хамаагүй доогуур үнээр дотоодын зах зээлдээ борлуулж байгаа юм.

Перусахан Листрик Негарагийн ашигт малтмал, нүүрс хариуцсан захирал Ридван Жамалудин “Хэрвээ нүүрсний экспортыг зогсоохгүй бол 10850 мегаваттын хүчин чадалтай 20 орчим цахилгаан станц ажиллахгүй болно” гэжээ.

Индонезийн  Эрчим хүчний яамны мэдэгдэлд дурдсанаар  “Хэрэв стратегийн арга хэмжээ авахгүй бол цахилгаан тасалдахад хүрнэ. Зөвхөн томоохон хотууд төдийгүй нэлээд өргөн хүрээг хамрахаар байна” гэжээ. 

Ридваны хэлснээр энэ сарын 5-наас хойш нүүрсний экспортоо зогсоох юм байна.  “Bank Mandiri”-гийн шинжээч Ахмад Зухди Дви Кусума “Энэ хориг нь ирэх долоо хоногоос эхлэн зах зээл дээрх нүүрсний үнийг өсгөх нь гарцаагүй тул Индонезоос нүүрс импортлогчид Орос, Австрали, Монгол руу хандаж магадгүй. Дэлхий дахин  тодорхойгүй байдлын дунд зах зээл хамгийн найдвартай түншүүдийг хайж байдаг” гэжээ.

Өвлийн улирал үргэлжилж байгаатай холбогдуулан бохир түлшний дэлхийн хамгийн том хэрэглэгч эрчим хүчний системээ тасалдахгүйг улайран зүтгэхтэй зэрэгцэн Хятадын нүүрсний импорт 2021 оны арваннэгдүгээр сард хамгийн дээд түвшиндээ хүрсэн. Үүнтэй холбоотойгоор Бээжин уурхайчдадаа үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг үүрэг болгосон.

2021 оны наймдугаар сард Индонез өнгөрсөн оны 1-7 дугаар сарын хооронд дотоодын зах зээлээ нүүрсээр хангах үүргээ биелүүлээгүй 34 нүүрсний уурхайн экспортыг зогсоосон. Индонез нь дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч 10 орны нэг бөгөөд нүүрсээр  эрчим хүчний эх үүсвэрийнхээ 60 орчим хувийг бүрдүүлдэг. Нөгөөтэйгүүр дэлхийн улс орнууд хүлэмжийн хийг хязгаарлах гэж оролдож буй энэ үед БНХАУ нүүрсний дэлхийн хамгийн том станц буюу ердөө нэг блок нь  1000 мегаваттын хүчин чадалтай станцыг барьж дуусгаад байна.

ӨМӨЗО-ны баруун хойд нутгийн нүүрсээр баялаг Ордос хотод байрлах уг станц нь зүүн эргийн Шаньдун мужийг эрчим хүчээр хангах зорилготой юм.  Олон улсын эрчим хүчний агентлагийн энэ сард нийтэлсэн тайланд Хятад дэлхийн нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийн талаас илүү хувийг эзэлж байгаа бөгөөд  тус улсын нүүрсний үйлдвэрлэл 2021 онд өмнөх оны мөн үеэс есөн хувиар өсөх төлөвтэй байна.

Бээжин нүүрсний хэрэглээгээ бууруулна гэж амласан ч 2025 оноос хойш л бодитоор бууруулахаар байгаа бөгөөд  ирэх дөрвөн жилд хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Хятадын Төрийн сүлжээ корпорацын судлаачдын энэ сард нийтэлсэн тайланд, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд тус улс 2021-2025 онд нүүрсээр ажиллалаг цахилгаан станцаа 1230-д хүргэнэ гэдгээ онцолжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлхий20 цаг өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр20 цаг өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм20 цаг өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент20 цаг өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент20 цаг өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч20 цаг өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий22 цаг өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм22 цаг өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм22 цаг өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн