CRI Монгол радио
Бээжингийн өвлийн олимп дэлхийд “эв нэгдэл”-ийн хүчийг харуулна
Сарын дараа Бээжингийн өвлийн олимп эхэлнэ. Дэлхий нийт үүнийг тэсэн ядан хүлээж байна, мөн ч нэгэн удаагийн цэвэр спортын өвдөгш наадам сонирхохыг хүсэн хүлээж байна, нэн ч үүгээр боломж болгон зөрчилдөөнийг арилган, хүчин чадлаа төвлөрүүлж, цар тахлын нөхцөлд байгаа хүн төрөлхтөнд эв нэгдэл хийгээд хүсэл эрмэлзэл авчрахыг хүсэн хүлээж байна. “Илүү эв нэгдэл” хэмээх олимпийн урианд нэгдсний дараа болж буй анхны өвлийн олимпийн хувьд, Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулахтай тавхцан дэлхий нийт олон сорилттой тулгарч байна, цар тахал үргэлжлэн дэлгэрч, улс орнуудын хооронд итгэлцлийн хямрал, санал зөрөлдөөн болон мөргөлдөөн тасралтгүй гарч, ялангуяа улс төрийн элдэв шуугиан энэ удаагийн спортын өвдөгш наадамд хүртэл нөлөөлж байна. Иймэрхүү нөхцөлд, аливаа харш саадыг арилгаж, Бээжингийн өвлийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулснаар, бүх орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээлийг даван туулах гэсэн хүмүүсийн итгэлийг нэмэгдүүлж, олимпийн “илүү эв нэгдэлтэй” үзэл санааг нэн их гэрэлтүүлэх нь дамжиггүй юм.
Бээжингийн өвлийн олимп ойртож байгаа энэ үед эв нэгдэлтэй хамтран ажиллаж, спортыг улстөржүүлэхийг эсэргүүцэх талаар олон улсын хамтын нийгэмлэг уриалсаар байна. ОУОХ-ны ерөнхийлөгч Бах 2022 оны шинэ оны мэндчилгэээндээ онцлохдоо: Бээжингийн өвлийн олимпийг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж байгаа нь ойлгомжтой байгаа, “олимпийн наадам эрхбиш улс төрийн санал зөрөлдөөнөөс давуу байх үзэл ойлголтыг зөвхөн хүн бүр хүндэтгэж чадвал, бид сая дэлхийг нэгтгэх эрхэм зорилгыг биелүүлж чадна” гэжээ.
НҮБ-ын Хятад дахь зохицуулагч Чан Чидэ саяхан мэдэгдэл нийтэлж, “цар тахал хүмүүсийн амь амьжиргааг сүйтгэж байгаа үеэр Олимпийн наадам итгэл найдвар болон эв нэгдлийг төрүүлсэн байна. Бээжингийн Өвлийн Олимп, Өвлийн Паралимпийн наадам ойртож буй энэ үед, бид бүхэн эв нэгдэлтэй, найрсаг дотно байх болно. Америкийн уулын цанын алдартай тамирчин, Өвлийн олимпийн хошой алтан медальт Шифрин хэлэхдээ: “Өвлийн олимп бол зүгээр нэг спортын арга хэмжээ биш, харин хамгийн чухал нь тэр дэлхий дахинд эв нэгдлийн үзэл санааг харуулж байгаа явдал юм. Бид дэлхий дахиныг нэгтгэж, спортоор дамжуулан нөхөрлөлийг мэдрэх болно” гэжээ.
Зуны олимпийн наадмыг зохион байгуулсан төдийгүй өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах гэж буй анхны хот болохын хувьд, Бээжин дэлхий дахины итгэлийг алдахгүй юм. Одоогоор Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил нэгэнт сүүлийн шатандаа ороод байна. Тэмцээний 12 ордон талбайг бүрэн барьж дуусган, уралдаан тэмцээний болзол нөхцөлийг бүрэн хангасан байна, Өвлийн олимпийн 3 хотхон, хэвлэл мэдээллийн төв зэрэг тэмцээний бус ордон талбайнуудыг нэгэнт хүлээлгэн өгсөн байна. 2021 оны 10-р сарын 5-наас 12-р сарын эцэс хүртлэх хугацаанд тэмцээний 8 ордон талбайд олон улсын 10 төрлийн тэмцээн, олон улсын долоо хоногийн 3 удаагийн бэлтгэл болон дотоодын хоёр удаагийн хэмжилт сорилтын арга хэмжээг дараалан зохион байгуулсан байна. Хилийн чанадаас 2000 гаруй тамирчин, багийн удирдлагууд болон ажилтнууд ирж оролцох болно…… Болгарын Үндэсний спортын холбооны захирал, “Левский” үндэсний спортын клубын дарга Люсин Верчев саяхан нийтлэл бичин тэмдэглэхдээ: “энэ удаагийн өвлийн олимпийн наадамд бэлтгэхийг төлөө, зохион байгуулагч тал холбогдох ажлуудыг бүрэн хийж дууссан байна, бүх ордон талбай, байгууламжууд бүгд бэлэн болсон байна! Ийм нөхцөл байдал нь оролцогчид болон үзэгчдийн хувьд бараг л төгс төгөлдөр болсон байна!” гэжээ.
Нэг сарын дараа Бээжин лавтайяа дэлхий дахинд “энгийн, аюулгүй, сэтгэл хөдөлгөм” спортын өвдөгш наадмыг дэлгэн үзүүлж, олимпийн наадмын үзэл санааг бүрэн харуулж, дэлхий дахин халдварыг даван туулж, гэрэл гэгээ зүг тэмүүлэхийг урамшуулан зоригжуулах болно. Дэлхий дахин Хятад улсыг хүсэн хүлээж байгаа, Хятад улс ч бэлтгэлээ сайтар базаасан байна. Эв нэгдэл бол хүчин чадал юм, ирээдүй рүү хамтдаа тэмүүлцгээе!
Гантөмөр