CRI Монгол радио
“Цөмийн зэвсэггүй дэлхийг байгуулах”-ын төлөө Хятад улс шаргуу ажиллаж байна
Шинэ оны эхээр Хятад, Орос, АНУ, Их Британи, Франц зэрэг цөмийн зэвсэгтэй таван улсын удирдагчид анх удаа цөмийн зэвсгийн талаар хамтарсан мэдэгдэл хийж, “цөмийн дайнд ялахгүй, бас цөмийн зэвсгээр тулалдаж болохгүй” хэмээн онцлон тэмдэглэж, “бие бие рүүгээ болон өөр аль ч улс руу цөмийн зэвсгийг онилгохгүй” байж, эцсийн зорилгын хувьд “бүх улс орны аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх зарчмын дагуу цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгоно” гэдгээ дахин нотолсон байна. Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг нийтэм сайшааж байна.
Одоогийн байдлаар томоохон гүрнүүдийн хооронд стратегийн итгэлцэл байхгүй, өрсөлдөөн мөргөлдөөн ширүүсч, бүх дэлхийн стратегийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тухайлбал, АНУ тэргүүтэй НАТО болон ОХУ Украины асуудлаар дайтах хэмжээнд хүрээд байна. Ази Номхон далайн бүс нутагт АНУ Хятадад хэрэгжүүлж буй стратегийн хориг арга хэмжээгээ байнга эрчимжүүлсээр байна. Дээрх таван орны удирдагчдын энэхүү мэдэгдэл нь стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, бүх дэлхийн стратегийн аюулгүй байдлын түгшүүрийг арилгахад туслах нь дамжиггүй юм.
Хятад улс цөмийн зэвсгийг хөгжүүлсэн нь түүхэн онцгой үед цөмийн аюул заналхийллийг даван туулах, цөмийн монополийг эвдэх, цөмийн дайнаас урьдчилан сэргийлэхийн төлөө аргагүй хийсэн түүхэн сонголт юм. Хятад улс цөмийн зэвсэгтэй болсон эхний өдрөөсөө цөмийн зэвсгийг бүрмөсөн хориглох болон бүрмөсөн устгахыг санаачилж, өөрийн цөмийн эрчим хүчээ үндэсний аюулгүй байдалд шаардагдах хамгийн доод түвшинд байлгасаар ирсэн юм. Хятад улс хэзээ ч, ямар ч нөхцөлд цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэхгүй байх бодлогоо баримталсаар ирсэн юм, цөмийн зэвсэггүй орон болон бүсүүдэд ямар ч болзолгүйгээр цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх талаар тодорхой амлалт өгсөн юм. Хятад бол цөмийн зэвсэгтэй таван улсын дундаас дээр дурдсан амлалт авсан цорын ганц орон юм.
Энэхүү хамтарсан мэдэгдлийн хэлэлцээний явцад Хятад улс “цөмийн дайнд ялах боломжгүй, тэгэх мөртөө цөмийн зэвсгээр тулалдаж болохгүй” гэдгийг онцлохыг бүх талуудад уриалаад зогсохгүй цөмийн зэвсгийг бие бие рүүгээ болон бусад улс руу онилж болохгүй зэрэг чухал агуулгыг багтаахыг дэмжиж, эцсийн бүлэгт эерэг мөртөө жинтэй агуулга бүхий хамтарсан мэдэгдэлд хүрэхэд чухал хувь нэмэр оруулсан байна. Олон улсын стратегийн тогтворгүй өөрчлөлтийн үед дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд цөмийн таван гүрний хамтын хүчин чармайлт шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй, ялангуяа АНУ дэлхийн номер нэг гүрний хувьд тодорхой бодит арга хэмжээ авах ёстой.
Өнгөрсөн 2021 онд АНУ “Гурвал” цөмийн эрчим хүчийг шинэчлэхийг ахиулахын төлөө тасралтгүй хүчин чармайлт гаргасаар ирсэн юм. АНУ, Их Британи, Австрали цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа өрнүүлж, бүс нутгийн зэвсгийн уралдааныг идэвхжүүлэхийг өдөөсөн байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын удирдагчдын баталсан 2022 оны санхүүгийн жилийн Үндэсний батлан хамгаалах зөвшөөрлийн тухай хуульд 27.8 тэрбум ам.долларыг цөмийн зэвсгийн төслүүдэд ашигласан байна…… Геополитикийн өрсөлдөөний үүднээс АНУ өөрийн цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байгаа нь дэлхийн цөмийн аюулгүй байдлын томоохон эрсдэлийн цэг болоод байна. Энэ удаа хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсны дараа, АНУ амлалтаа хэрэгжүүлэх ёстой.
Үгээс үйлдэл хүчтэй. Цөмийн зэвсэгтэй таван орон энэ үндсэн дээр цаашид хүчин чармайлт гаргаж, онцгойлон цөмийн зэвсгийг анх удаа ашиглахад үндэслэсэн цөмийн зэвсгээс сэргийлэх бодлогоос татгалзаж, цөмийн зэвсгийг анхлан хэрэглэхгүй байх талаар үүрэг хүлээж, энэ асуудлаарх олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг хэлэлцэн тохиролцож, мөнхийн энх тайван мөртөө бүх нийтийн аюулгүй байдлыг хангасан дэлхий ертөнц байгуулахыг Хятадын тал хүсэж байна. Хятад улс үргэлжлэн идэвхтэй хүчин чармайлт гаргаж, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгох эцсийн зорилгыг биелүүлэхийн төлөө зохих хувь нэмрээ оруулах болно.
Гантөмөр