Дэлхий
Казахстаны нөхцөл байдлын улмаас ураны үнэ өсөв
Казахстанд үүссэн нөхцөл байдлын улмаас дэлхийн зах зээл дээрх ураны үнэ өсөөд байна.
Лхагва гарагт /2022.01.06/ нэг фунт ураны үнэ найман хувиар өсөж, 45 ам.доллар болсон бол мягмар гарагт 42 ам.доллар байжээ.
Ингэхдээ тус улсын ураны хамгийн том үйлдвэрлэгч “Казатомпром” компанийн хувьцаа Лондонгийн бирж дээр 11 хувиар унажээ. Казахстан нь дэлхийн уран нийлүүлэлтийн 40 хувийг дангаар хангадаг байна.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, ойрын хугацаанд ураны нийлүүлэлтэд тодорхойгүй байдал үүсэх төлөвтэй байна. Хэдийгээр ураны хомсдол одоогоор ажиглагдаагүй байгаа ч ураны зах зээл дээрх тоглогчид уран худалдах тал дээр хойрго хандаж байна гэж шинжээчид онцолжээ.