Бидэнтэй нэгд

Дэлхий

КАЗАХСТАН: Бензин, түлш, хий, хүнсний үнийг Засгийн газраас зохицуулахаар болов

Нийтэлсэн

Казахстанд улс  даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, шинэ оныг маш хүндхэн эхлүүллээ.

Шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлт тус улсын ард түмнийг ийнхүү эсэргүүцэн жагсахад хүргэв. Зөвхөн Казахстан гэлтгүй 2022 оны эхний өдрүүдэд Төв Азийн томоохон олон хотод жагсаал цуглаан болж байна.

Шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин өссөн

Казахстанд олон жилийн турш мөрдөгдөж байсан шатахуун болон хийн үнийг Засгийн газраас хүчээр барих бодлогыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Сүүлийн хэдэн жилийн турш тус улсад байгалийн хийн хэрэглээ тогтвортой өсөж байгаа тул  үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн өртгөөсөө хямд үнээр борлуулах боломжгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор шингэрүүлсэн хийн үнэ хэдхэн хоногийн дотор хоёр дахин өсөж, бөөний үнэ 78 тенге (513 төгрөг), жижиглэнгийн үнэ 100-120 тенгед (655-789 төгрөг) хүрэв. Үүнээс  үүдэж Казахстаны  ард түмэн жагсаж эхэлсэн бөгөөд эсэргүүцлийн жагсаал тус улсын баруун өмнөд хэсэгт орших газрын тос, байгалийн хийн олборлолттой Жанаозен хотоос анх эхэлсэн байна.

Эсэргүүцэл газар авч, хүрээгээ тэлэв

Сүүлийн хоёр өдрийн турш эмх замбараагүй байдал Казахстаны олон бүс нутгийг хамарч, зарим томоохон хотууд, тэр дундаа хамгийн олон хүн амтай Алматы, нийслэл Нур-Султан (хуучин Астана гэгддэг) хотыг хамарчээ. Жагсагчдын зүгээс шатахууны болон хүнсний үнийг бууруулахгүй бол  Засгийн газрыг огцрохыг шаардсан. Харин Казахстаны Засгийн газар эмх замбараагүй байдлыг дарахын тулд жагсагчдын нийгэм, эдийн засгийн зарим шаардлагыг биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо илэрхийлээд байна.

Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “БНКазУ-ын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулах шийдвэрийг хүлээн авахаар шийдлээ. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын түр үүргийг Смаилов Алихан Асхановичад даалгасугай. Уг баримт бичгийн дагуу Засгийн газрын гишүүд шинэ сайд нарын танхим бүрэлдэх хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ” гэжээ. Одоогоор  Смаилов Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн албыг хашиж буй.

Түүнчлэн байдал төдийлөн намжихгүй байгаа тул Казахстаны Засгийн газраас шингэрүүлсэн хий, бензин, дизель түлшний үнийг зохицуулахаар болоод  байна. Энэ зохицуулалт 180 хоног үргэлжлэх аж. Эх сурвалжийн мэдээлснээр, мөн хугацаанд орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхгүй байхаар болсон талаар  Казахстаны Ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаев мэдэгджээ. Түүгээр ч зогсохгүй хүнсний нэн хэрэгцээт бүтээгдэхүүний өртгийг төрөөс зохицуулахаар болсон байна.

Казахстанд үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс авч хэрэгжүүлэхээр болсон арга хэмжээнүүд

  • Газрын тосны бүтээгдэхүүнүүдийн үнийг 180 хоногийн хугацаанд төрөөс зохицуулах
  • Хүнсний бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулах бөгөөд хугацааг бүс нутгийн удирдлагууд тогтоох
  • Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхийг 180 хоногийн хугацаанд зогсоох
  • Эрүүл мэнд, хүүхдийн асуудал шийдвэрлэх “Казахстаны ард түмэнд зориулсан сан” байгуулах

200 гаруй хүнийг саатуулав

Казахстанд олон нийтийн дэг журмыг зөрчсөн хэргээр 200 гаруй хүн саатуулсан талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.  Тодруулбал, Алматы, Шымкент, Тараз хотод эсэргүүцэгчид орон нутгийн захиргааны барилгууд руу халдахаар завдсан байна. Үүний улмаас төрийн байгууллагуудын 95 ажилтан гэмтэж, цагдаагийн 37 машин эвдэрчээ.

Түүнчлэн Мангистауск мужийн Жанаозен хотод хий боловсруулах үйлдвэрийн захирлыг баривчилсан байна. Түүнийг шалтгаангүйгээр шингэрүүлсэн хийн үнийг нэмсэн хэмээн буруутгаж байгаа аж. Регнум агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 5-ны өглөө Алматы хотын төв  талбайг цэргийнхэн бүсэлсэн байна. Талбайг хуягт машинуудаар бүслэн, цэргийн алба хаагчид хамгаалалтад зогсжээ. Хотод нэгдүгээр сарын 4-ний үдшээс хойш гар утас, мессенжер ажиллахгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Эдийн засаг2 өдөр өмнө

Дрон туршилтын бүс байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ц.Туваан: Хил дамнасан төмөр зам тавьснаар нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Нийгэм2 өдөр өмнө

ТҮК-ийн ажилчид 24 цагаар жижүүрлэн, цас цэвэрлэж байна

Улс төр2 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Нэг МВт-ын болон хүний нөөцийн зардлыг бууруулах боломжийг судлах хэрэгтэй

Улс төр2 өдөр өмнө

Т.Төрболд: Жагсагчдын шаардлагыг хуулийн дагуу судалж үзнэ

Эдийн засаг2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрээр хууль өргөн барилаа

Улс төр2 өдөр өмнө

Байгаль орчны салбарт 182.4 сая ам.долларын санхүүжилтэй 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна

Нийгэм2 өдөр өмнө

Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна

Улаанбаатар2 өдөр өмнө

Богд уулын нүхэн туннелийн тендерт “China Design Group Co Limited” ХХК шалгарчээ

Эдийн засаг3 өдөр өмнө

ОХУ-тай хамтран III ДЦС-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д сувилагч дутагдалтай байна

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрхийн төлөв байдлын 59 зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй

CRI Монгол радио3 өдөр өмнө

Иран, Орос ирэх оны нэгдүгээр сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй

CRI Монгол радио3 өдөр өмнө

НҮБ: Израиль хүмүүнлэгийн тусламжийг хориглож, Газад “аюулгүй газар байхгүй”

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий11 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд1 долоо хоног өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм1 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм2 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент6 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр7 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр7 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий7 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий7 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий8 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав