Covid-19
ШУУД: Дэлхийн 140 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна
рүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар яг одоо /2022.01.07, 11:00 цаг/ мэдээлэл хийж байгааг шууд дамжуулан хүргэж байна.
О.Батбаяр: Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид омикрон орж ирэх цагийн хойшлуулж, давалгаа хэрхэн явагдаж байна вэ, улс орнууд хэрхэн тэмцэж байна вэ, өвчний хүндрэл, оношилгоо ямар байна вэ, ямар эрсдэлт бүлэг өртөж байна вэ, эмчилгээний тактик ямар байна вэ, мөн хүний нөөцөө бэлдэх, амраах, эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх, вакцины бүүстэр тунг эрчимжүүлэх, бусад шаардлагатай судалгааг хийх, шинэ хувилбарт тохирсон тактикийг хэрэгжүүлэх, бэлдэх чиглэлээр ажиллаж байна.
Дэлхийн 140 гаруй оронд омикрон хувилбар бүртгэгдээд байгаа. Их Британи, Франц, Итал, АНУ-д тохиолдлын тоо эрс нэмэгдсэн.