CRI Монгол радио

Тесла Шинжаанд дэлгүүр нээхэд, Америкийн улс төрчид яагаад сандрав?

Нийтэлсэн

Саяхан Хятадын Шинжаанд шинэ үзэсгэлэнгийн танхим нээгдсэнтэй холбогдуулан АНУ-ын автомашины Тесла компани өөрийн улстөрчдийн халдлагад удаа дараа өртөсөн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Псаки Теслаг “хууль эрх зүй, нэр хүнд болон хэрэглэгчийн ноцтой эрсдэлтэй тулгарах болно” гэж айлгасан байна.

Дэлхийд алдартай цахилгаан автомашины брэнд болсон Тесла компани Шинжаанд дэлгүүрээ нээх болсон явдал яагаад АНУ-ын улс төрчдийн дургүйцлийг хүргэв? Учир нь Теслагийн энэ алхам Шинжааны талаарх худал хуурмаг зүйлийг илчилж, ертөнцөд Шинжааны асуудлын үнэн мөнийг харах цонх нээсэнтэй адил болсон байна.

Тесла Шинжаанд дэлгүүр нээсэн нь АНУ-ын “Уйгурчуудыг албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай хууль” гээч нь цуу яриагаар дүүрэн мөртөө туйлын утгагүй гэдгийг дахин нотолсон байна! Аж ахуйн нэгжүүдийн хувьд бизнесийн орчин нь оршин тогтнох, хөгжих хөрс нь байдаг. 2021 оны эхний гурван улиралд Шинжааны ДНБ өмнөх оны мөн үеэс 8.8%-иар өссөн байна. 2014-2020 онд Шинжааны нийт ажилчдын тоо 11 сая 352 мянга 400-аас нэмэгдээд 13 сая 560 мянга болж, 19.4%-иар нэмэгдсэн байна, ийм эрчимтэй хөгжиж буй газар учраас үндэстэн дамнасан компаниудыг гайхшруулан татаж чадсан байна. Өнгөрсөн оны 1-р сараас 11-р сар хүртэл Шинжааны уйгурын өөртөө засах орон гадаадын хөрөнгө оруулалтын нийт 17 төслийг бүртгэсэн болохыг статистик мэдээ харуулж байна.

Теслагийн хувьд, Шинжаан бол Хятадын эрчим хүчний нөөцөөр хамгийн баялаг бүс нутгийн нэг байж, цахилгаан эрчим хүчний арвин нөөц нь маш их татах хүчинтэй байдаг. Өмнө нь Тесла Өрөмчид 2 супер цэнэглэх станц, Шинжаанд нийт 7 супер цэнэглэгч станц барьсан байв. Энэ удаа Шинжаанд анхны үзэсгэлэнгийн танхим нээгдсэнээр, Тесла Шиньжяны нээлттэй орчныг илүү сайн ашиглан, цаашид нэн ихээр хөгжих боломжтой юм.

“Америкийн ардчилал” маш олон дутагдалтай юм, Америкийн ард түмний амьд явах гэсэн хамгийн наад захын эрхийг хамгаалахад үнэхээр бэрх.байгаа, тэгсэн мөртлөө АНУ-ын улстөрчид олон мянган бээрийн алсад орших Шинжааны “хүний эрх” гээчийн тухай “санаа тавих” сэтгэлтэй байдаг, үнэхээр энэ нь хоёр нүүртэй, давхар стандарт болсон байна!

Хүний эрхийг улстөржүүлэхээс эхлээд эдийн засгийг улстөржүүлэх хүртэл, Америкийн улс төрчдийн бузар булай арга барилыг удаа дараа баримтаар илчилж байсан юм. Шинжааныг гүтгэхийн тулд оюун ухаанаа шавхаж, хуурамчаар сүр мандуулан холбоотнууд болон компаниудаа шахах хэрэггүй юм. Хэрэв Америкийн ноёрхлын талаар мэдэгдэл хийх гэж байгаа бол эдийн засгийн хууль тогтоомж, цаг үеийн чиг хандлага, дэлхийн хүмүүс зэргээс зөвшөөрөх эсэхийг нь асуух хэрэгтэй!

Exit mobile version