CRI Монгол радио
Чухам хэн нь Ази, Номхон далайн бүсийг “заналхийлж” байна вэ?
Шинэ он гарч, Ази Номхон далайн бүс нутгийн ард түмэн энх тайван, тогтвортой байдлыг хүсэн хүлээж буй үед Японы ерөнхий сайд, Австралийн ерөнхий сайд нарын видео хурал, Америк-Японы Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын сайд нарын “2+2” онлайн уулзалтууд ар араасаа болов. Хүйтэн дайны сэтгэхүйгээр дүүрэн энэ хоёр яриа хэлэлцээний үеэр Америк Япон, Австрали болон бусад холбоотнуудаа цуглуулж худал хуурмаг мэдээ мэдээлэл тарааж, хүчээ гайхуулан, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд бараан сүүдэр нөмрүүлсэн юм.
6-ны өдөр Япон, Австрали хоёр тал хэлэлцээ хийж, “Бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэйгөөр харилцан нэвтрүүлэх стандартын тухай гэрээ”-нд гарын үсэг зурж, Хятадын дотоод хэрэгт хоншоор дүрэв. Америкийн “хошууч” гэгдсэн тус хоёр орон Америктай өнө аясаа нэгтгэж, нэгэнт тайван амгалан болсон өмнөд тэнгис, Тайваний хоолойн хоёр эргийн нөхцөл байдлыг бусниулах оролдлого хийсээр байна.
Тэгвэл 7-нд болсон Америк-Японы Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын сайд нарын “2+2” онлайн уулзалтын үеэр Япон-Америкийн холбоотны харилцааны чухал чанарыг онцолж, батлан хамгаалалтын шинэ хэлэлцээр байгуулахаар дамжин “Хятад улсын заналхийлэл” гэгчийг зохицуулна хэмээн мэдэгдэв. Яг үнэндээ энэ бол эдгээр улс орон цэргийн хүчээ тэлэхийн шалтаг юм. Япон-Америкийн холбоотны харилцаа гэдэг бол тэр чигээрээ хүйтэн дайны үед үүсэж бүрдсэн зүйл байж, хоёр талаараа цэргийн хүчээ тасралтгүй тэлсээр байгаа нь тэд чухам Ази, Номхон далайн бүсэд юу хийх гэж байгаа тухай сэжиг тааврыг хүмүүст төрүүлж байна.
Нэмж дурдахад, Америк, Их Британи, Австрали цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны хамтын ажиллагаа өрнүүлж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлж, бүс нутагт зэвсэглэлийг хөөцөлдөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Япон Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохир усыг далайд цутгаж, олон улсад хохирол учруулж байгаа. Америк, Япон, Австрали хамтарсан цэргийн сургуулилтууд ээлж дараалан зохион байгуулагдаж байгаа зэрэг нь эдгээр орнууд хоорондын байгуулсан “жижиг тойрог” нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг алдагдуулж байдгийн няцаашгүй нотолгоо юм. Түүнчлэн тэдний “эрх чөлөө, нээлттэй байдал, багтаамжтай байдал” гэж хашхирч байгаа нь ямар ч утгагүй, хоёр нүүртэй үйлдэл гэдгийг баталж байна.