Улс төр

ААН-үүд хүн хүчгүй болох эрсдэлтэйг УОК анхаарууллаа

Нийтэлсэн

Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Манай улсад томуу болон томуу төст өвчний вирус эргэлтэд орж, амбулториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд энэ өвчний халдвар өндөр байна.

Үүнтэй зэрэгцэн ковидын “Омикрон” хувилбарын дэгдэлт эхэлж байна. Үндсэндээ ковидын дөрөв дэх давалгаа буюу “Омикрон” хувилбарын далалгаа эхэлж байна. Эрдэмтэн судлаачдын тооцоолол болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар 2022 оны нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе манай улсад тохиодоно гэж үзэж байгаа.

Халдварын оргил үед багадаа 18 мянга, цаашлаад 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ гэсэн тооцоо, судалгаа байна.

Халдварын оргил үед багадаа 18 мянга, цаашлаад 20 мянга орчим халдвар өдөрт бүртгэгдэнэ

Ер нь “Омикрон” хувилбар анх гарах үед вакцины үйлчлэл, нөлөөлөл тодорхойгүй байсан бол өнөөдрийн хугацаанд вакцин үйлчилж байгаа нь тодорхой болсон. Вакцин хийлгэсэн болон өвдөөд эдгэрсний дараа вакцин хийлгэсэн хүмүүс “Омикрон”-ы тохиолдолд хөнгөн өвдөж, хүндрэл, нас баралтаас хамгаалагдаж байна. Ийм учраас нэмэлт тунгийн ач холбогдол маш өндөр үр дүнтэй байгааг олон улс орны эрдэмтэн, судлаачдийн хийж байгаа судалгаа, тооцоо баталж байна. Тиймээс иргэдийг нэмэлт тунд идэвхтэй хамруулах шаардлагатай байгаа талаар мэдээллийг сонсож, зохион байгуулалталын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

-Өндөр настан, жирэмсэн, вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдийн тухайд эрсдэл өндөр хэвээр байгаа. Тиймээс халдварын давалгааны идэвхтэй үед аль болох олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байх, өөрсдийгөө хамгаалах, халдвар хамгааллын дэглэмийг сахих арга хэмжээг иргэд, аж ахуйн нэгжүүд авч хэрэгжүүлэх шаардлагатай.

-Байгууллага, аж ахуйн нэгжийн тухайд “Омикрон” хувилбарын халдварын тархалт өндөр учраас тухайн байгууллагын албан хаагчид нэг дор өвдөх эрсдэлтэй. Тиймээс дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч, аль болох зайнаас, цахимаар, ээлжилт ажиллах зохион байгуулалтын хийхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн дутагдалд орох, ажиллах хүн хүчгүй болох эрсдэл байгаа учир үүн дээр дээрх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг УОК-оос зөвлөж байна.

-Вакцинд хамрагдсан хүмүүсийн тухайд аливаа суурь өвчингүй хүмүүсийн тухайд омикроноор хөнгөн өвдөж байгаа учраас гэрийн эмчилгээг зөвлөж байгаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлт зэрэг явж байгаа учир эмнэлгийн ачаалал маш их нэмэгдэнэ. Тиймээс аль болох гэрийн эмчилгээг зөвлөж, хүндрэх, нас барах эрсдэлтэй өндөр настан, жирэмсэн, вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг эрүүл мэндийн байгууллаууд түлхүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байр суурь баримталж байгаа. Тиймээс гэрийн эмчилгээ, өрхийн эмчилгээг сайжруулах чиглэлээр УОК зохион байгуулалын арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө” гэв.

Exit mobile version