Бидэнтэй нэгд

Дэлхий

Путин Казахстаныг террористуудаас амжилттай хамгаалснаа зарлажээ

Нийтэлсэн

Даваа гарагт Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-ын гишүүн орнуудын удирдагчдын виртуал уулзалт зохион байгуулагджээ. Уг байгууллагад Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зургаан улс багтдаг ба харилцан нэгнийхээ аюулгүй байдлыг хангах зорилготой цэргийн эвсэл юм.

Өчигдрийн уулзалтад оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Казахстан улсад гарсан төрийн эргэлт хийх террористуудын оролдлогыг амжилттай таслан зогсоосноо мэдэгдсэн байна. Бас бусад гишүүн улс орнуудад ийм зүйл тохиолдвол ижил хариу арга хэмжээ авахаа илэрхийлжээ.

“Мэдээж Казахстанд анх удаа үймээн самуун гарч байгаа нь энэ биш. Бас энэ нь манай гишүүн улсуудын дотоод хэрэгт гадаадаас нөлөөлөх гэсэн сүүлчийн оролдлого ч биш. ХАБГБ-ын авсан арга хэмжээгээр бид дахин ийм нөхцөл байдалд хүргэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой харууллаа” гэж Путин хэлжээ.

Гадаадад маш өндөр түвшинд бэлтгэгдсэн зэвсэгт этгээдүүд 2014 онд Украинд хэрэгжсэн “Майдан технологи”-ийг Казахстанд хуулбарлан ашиглахыг оролдсон гэж Путин энэ үеэр тайлбарласан байна.

Мөн ХАБГБ-ын энхийг сахиулагчид түр хугацаагаар Казахстанд нэвтэрсэн бөгөөд нөхцөл байдал тогтворжсоны дараа эх орондоо буцахыг амлажээ.

Өнгөрсөн долоо хоногт Казахстанд 30 жилийнх нь түүхэнд тохиолдож байгаагүй том бослого үймээн гарсан юм. Иргэд эхэндээ шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтийг эсэргүүцэж байсан бол сүүлдээ эрх баригчдын эсрэг тэмцэж эхэлжээ.

Бослогын төв болж байсан Казахстаны хамгийн том хот Алматы өчигдрөөс хэвийн амьдралд шилжиж эхэлсэн байна.

Хотын гудамж талбайг цэвэрлэж, дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд нээгдэж, нийтийн тээврийн систем ажиллаж эхэлжээ.

Даваа гарагийн уулзалтад оролцсон Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улс оронд нь болж өнгөрсөн үйл явдлыг төрийн эргэлт хийх оролдлого байсныг мэдэгдсэн байна.

“Иргэдийн жагсаал цуглаанаар халхавчилсан үймээн самуун байлаа. Гол зорилго нь үндсэн хуулиар тогтоосон дэг журмыг эвдэж, төрийн эрх мэдлийг булаах байсан нь тодорхой болсон” гэж тэр хэлжээ.

Токаев цааш нь хэлэхдээ “Гол хүч Алматы хотыг чиглэсэн байна. Уг хотыг гартаа оруулснаар тэд хүн ам шигүү суурьшсан өмнөд бүс нутгийг, цаашлаад бүх улс орныг хяналтдаа авах зорилготой байв. Дараа нь тэд нийслэлийг эзлэхээр төлөвлөжээ” гэсэн байна.

Терроризмийн эсрэг өргөн хүрээнд явуулж буй ажиллагаа удахгүй дуусахыг Токаев бусад гишүүн орнуудын удирдагчдад мэдэгджээ. Уг ажиллагаанд ХАБГБ-ын илгээсэн 2,030 цэрэг, 250 машин техник бас оролцож байгааг тэр дурдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын өдрийг өчигдөр Казахстанд зарлажээ.

Эрх баригчид нийт 164 хүн алагдсаныг Ням гарагт албан ёсоор зарласан юм.

Эх сурвалж: Reuters, Russia Today

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ