Эдийн засаг

Никелийн үнэ сүүлийн есөн жилийн дээд цэгт хүрлээ

Нийтэлсэн

Цахилгаан автомашины борлуулалт нэмэгдсэнээр автомашин үйлдвэрлэгчид никелийг нөөцлөх нь нэмэгдсэн байна.

“Tesla” компани “Talon Metals”-аас 75 мянган тонн никель худалдан авахаа мэдэгдсэний дараа никелийн үнэ Лондоны Металлын биржид 4.8 хувиар өсөж, тонн нь 21 мянга 794 ам.доллар боллоо. Энэ нь 2012 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болж байна.

Мөн лити, кобальтын үнэ өсөөд байгаа аж. БНСУ-ын “LG Chem” компани 2025 он гэхэд цэнэг хураагуурын үйлдвэр барихад 420 сая ам.доллар зарцуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Exit mobile version