Бидэнтэй нэгд

Дэлхий

Тэжээвэр амьтан тэвэрч дулаацахыг хүмүүст зөвлөсөн Британийн эрчим хүчний компани уучлал гуйжээ

Нийтэлсэн

Их Британийн хамгийн том эрчим хүчний компаниудын нэг саяхан хэрэглэгчдэдээ зардал багатайгаар гэртээ хэрхэн дулаан суух тухай зөвлөмж гаргасан байна.

Энэ өвөл Европ даяар байгалийн хийн хомстлыг дагаад эрчим хүчний зардал ихээр өссөн тул ийм зөвлөмж гаргажээ.

Ovo Group-ийн харьяа SSE Energy Services компаниас гаргасан 10 зүйлтэй зөвлөмжид дулаацахын тулд ноосон цамц өмсөх, гэрээ цэвэрлэх зэрэг биеийн хүчний ажил хийх, хүүхдүүдтэйгээ цагираг эргүүлж тоглох, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх, тэжээвэр амьтныг биедээ нааж тэврэх, ашиглалт багатай өрөөнийхөө хаалгыг хаах зэрэг сонирхолтой санаанууд тусгасан байв.
Гэвч уг зөвлөмж нь Их Британийн иргэд болон улс төрчдийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарчээ.

Тухайлбал парламентын нийтийн танхимын гишүүн, Лэйбор намын улс төрч Даррен Жонс дээрх зөвлөмжийг “доромжлол” гэж нэрлээд “Халаалтынхаа зардлыг дийлэхгүй байгаа бол ноосон цамц өмс, зутан шөл ид гэж зөвлөдөг сурталчилгааны төлөвлөгөөг хэн баталдаг юм бол?” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Удалгүй Ovo Group компани олон нийтээс уучлал гуйжээ. “Энэ жил манай олон хэрэглэгчдийн хувьд ямар хүнд байгааг бид ойлгож байна. Эрчим хүчний хямралыг давах сайн шийдлүүдийг олохын төлөө ажиллах явцдаа бид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хийсэн зүйлээсээ ичиж, чин сэтгэлийн уучлал гуйж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Эх сурвалж: Associated Press

CGTN мэдээ13 цаг өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой