Covid-19
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 4,681 иргэн IV тунг хийлгэжээ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминНийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 7,737 иргэн хамрагджээ.
Тодруулбал,
- I тунд 86,
- II тунд 111,
- III тунд 2,859,
- IV тунд 4,681 хамрагджээ.
Дархлаажуулалтын хоёр тунд хамрагдаад гурван сараас дээш хугацаа болсон 18-аас дээш насны иргэд сайн дурын үндсэн дээр III тунг хийлгэж буй. Мөн III тунг хийлгээд гурван сарын хугацаа өнгөрсөн, III тунтай ч өвдсөн бол эдгэрснээс 21 хоногийн дараа IV тунг хийлгэх боломжтой.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 49.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 1.5 хувь байна.
Түүнчлэн зорилтот бүлгийн буюу 3,017 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,417 (77 хувь), 16-17 насны 26,976 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.