Нийгэм

Иргэд хэрэглэсэн маскаа яаж устгах вэ

Нийтэлсэн

Амны хаалт аюултай хог хаягдалд тооцогддог учир ил задгай хаяхгүй байхыг МХЕГ-аас анхааруулсаар байгаа.

Мөн нэг удаагийн амны хаалтыг 2 цаг тутамд солихыг, угааж цэвэрлэж болдгийг нь 4 цаг тутамд солихыг зөвлөдөг.

Амны хаалт аюултай хог хаягдал юм бол түүнийг хэрхэн устгах  вэ. Мэргэжлийн байгууллагуудын зөвлөснөөр зүүсэн амны хаалтаа энгийн хог хаягдалтай хамт хаялгүй, уутанд тусад нь хийж хаях ёстой. Ингэхгүй бол хог хаягдалтай харьцаж буй ачигч, үйлчлэгч зэрэг хүмүүсээр дамжин өвчин халдвар тархахыг үгүйсгэхгүй байгаа. Гэхдээ тэрхүү  уутанд хийсэн маскыг хаана хэн устгалд оруулж байгаа нь бүрхэг.

Эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудын хог хаягдлыг мэргэжлийн хяналтын байгууллагаас хянаж байгаа гэдэг. Тэгвэл айл өрхүүдээс гарч буй хогон дотор аюултай хог хаягдал, тухайлбал, хэрэглэсэн маск өчнөөн бий. Үүнийг хэрхэх вэ.

МХЕГ-аас хувь хүний хариуцлага гэж байгаа ч иргэд хэрхэн яаж, хаана хандах, хаях, устгахаа мэдэхгүй байна.

Энгийн, айл өрхүүдийн хогтой хаягдсан уутанд хийсэн маск төвлөрсөн хогийн цэг дээр булагдчихлаа. Аюулгүй болчхож байгаа нь тэр үү.

Exit mobile version