Улс төр
С.Одонтуяа: Монгол Улсад нэг намын ХЭТ ДАРАНГУЙЛАЛ тогтож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ой өнөөдөр /2022.01.13/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Төрийн ордонд яг одоо улс төрийн нам, эвслүүдийн дарга, төлөөлөл нар уулзацгааж байна.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Бид улс орноо зөв замаар хөгжүүлэх зорилгоор нам байгуулдаг. Өнөөдөр Монгол Улсын хөгжлийн суурь зөв байх юм бол цаашаа зөв явна. Гэвч манай улсын хөгжлийн суурь нь буруу байна. Сонгуулийн тогтолцоо буруу байна. Нэг намын хэт дарангуйлал тогтлоо гэж ярьж байна. Энэ бол улс орны тусгаар тогтнолд их хохиролтой. Гаднын орноос сургамж авах хэрэгтэй. Би АН-ын гишүүний хувьд сүүлийн үед яригдаж байгаа Үндсэн хуулийн дөрвөн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Давхар дээлтэй байх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог системтэй байхыг дэмжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийллээ.