Улс төр
УИХ-ын гишүүн асан Т.Гандид Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.7 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1,15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгаж, төр нийгмийн зүтгэлтнүүдэд төрийн одон, медаль гардууллаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн асан Төгсжаргалын Гандид өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Т.Ганди нь Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байлаа.