Энтертайнмент

Нисдэг таксинууд “айсуй”

Нийтэлсэн

Цахилгаан хөдөлгүүрт нисдэг такси олон хүний төсөөлж байснаас хурдан хугацаанд хэрэглээнд нэвтрэхээр байна.

Нисдэг тэрэгнээс чимээ багатай, аюулгүй аялуулна хэмээн амлаж буй хэдэн арван стартап олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна.

2011 онд байгуулагдсан “Volocopter” компани боломжийн үнэтэй агаарын такси үйлчилгээг дэлхийн мега хотуудад нэвтрүүлсэн анхны компани болно гэж мэдэгдээд байгаа юм.

Тус компани хоёр хүний багтаамжтай, нэг цэнэглэлтээр 35 км зам туулж, 109 км/цаг хүртэл хурд авдаг загварынхаа туршилтын нислэгийг Дубай, Лас Вегас, Сингапурт хийжээ. “Volocopter”-ийн агаарын такси ойрын хоёр жилийн хугацаанд зах зээлд нэвтэрч магадгүй байна.

Харин 2018 онд байгуулагдсан “Archer Aviation” дөрвөн зорчигч тээвэрлэх багтаамжтай, нэг цэнэглэлтээр 96 км зам туулж, 240 км/цаг хурдлах хүчин чадалтай “Maker” хэмээх загварынхаа туршилтыг 2021 оны 12 дугаар сард хийжээ.

Пало Альтод төвтэй тус компани 2024 он гэхэд АНУ-ын зохицуулах байгууллагаас албан ёсны гэрчилгээгээ авахаар ажиллаж байна.

Харин 2015 онд байгуулагдсан “Lilium” компани илүү бага хэмжээтэй тийрэлтэт хөдөлгүүрт суурилсан загвараа танилцуулаад байна. Тус компани Бразилын “Azul” гэх агаарын тээврийн компанитай нисдэг таксины сүлжээ байгуулахаар гэрээ хийгээд байгаа аж.

“Lilium” компани 2024 оноос эхлэн үйлчилгээгээ нэвтрүүлэхээр зорьж байна.

О.Цэнгэг

Exit mobile version