Орон нутаг
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Төмөрбулаг суманд өвөлжилт хүндэрчээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминХөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Төмөрбулаг суманд өвөлжилт хүндэрчээ. Галт сумын урд талын Архангай аймагтай залгаа нутгаар намар эрт цас орсон нь мөстөж хөлдсөн учраас бог мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Харин ганцхан адуу цас мөсийг цавчиж өвс олж идэж байгаа ч орой их эцэж цуцсан байдалтай хашаандаа ирж байна гэдгийг малчид онцолж байгаа ажээ.
Жаргалант сумын хэмжээнд цас ихтэй бөгөөд нийт нутгаар өвөлжилт хүндэрсэн байна. Туулах чадвар сайтай автомашин 18 километр газрыг 5 цаг туулж байж зарим өрхөд өвс тэжээлийг хүргэжээ.
Тиймээс аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсан сумдын малчин өрхүүдээр орж, цаг үеийн байдалтай танилцжээ. Улмаар ажлын хэсэг дээрх сумдад аймгийн нөөцөөс дахин өвс тэжээлийг олгож шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.