Нийгэм
НЯМ ГАРАГТ: 57 чингэлэг ачааг нэвтрүүлжээ
Өчигдөр буюу /2022.01.16/ ням гарагт нийт 57 чингэлэг бүхий 550 мянган тонн ачаа бараа Замын-Үүд боомтоор нэвтэрчээ.
БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчлан, нэгдсэн зохион байгуулалтад оруулан, ажиллаж байгаа юм.
Иймд энэ долоо хоногоос эхлэн хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, өдөр бүр чингэлэг ачааг Эрээний боомтоос тогтмол ачаа барааг татан авч байгаа юм.