Энтертайнмент
Украин: Хорлон сүйтгэх программ илэрснийг “Майкрософт” анхааруулав
Украин дахь төрийн болон хувийн хэвшлийн компьютерийн сүлжээнд хорлон сүйтгэгч программ илэрсэн тухай “Майкрософт” компаниас анхаарууллаа. Уг программ нь Орос, АНУ, “NATO”-ийн дипломат уулзалтын дараахан Украины компьютерийн сүлжээнд нэвтэрсэн гэж үзэж байна. “Майкрософт” компани энэх программын кодыг зорилтот төхөөрөмжүүдийн ажиллагааг саатуулах үүрэгтэй гэж дүгнэсэн. Мөн хэрэглэгч өөрсдийн системд хандах боломжгүй болгохоор загварчлагдсан программ гэжээ.
Хорлон сүйтгэх программын халдлага үйлдсэн эзэн холбогдогчийг хараахан тогтоогоогүй байна. Бүх байгууллага нарийн шалгалт хийж, уг программын эсрэг хамгаалалттын системийг ажиллуулах хэрэгтэй гэж “Майкрософт” компаниас анхааруулав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 10 гаруй компьютерээс хорлон сүйтгэх программ илэрчээ. Цаашид ч энэ тоо өсөх магадлалтайг албаныхан хэлжээ. Тодруулбал, Украины засгийн газар болон бусад ашгийн бус байгууллага, мэдээлэл технологийн компаниудын компьютерээс хорлон сүйтгэх программ илэрсэн байна.
Эх сурвалж: AXIOS