Эдийн засаг

“Оюу Толгой” компанийн Санхүү эрхэлсэн Дэд захирлаар Б.Дуламсүрэнг томилжээ

Нийтэлсэн

“Оюу Толгой” компанийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар Бэгзжавын Дуламсүрэнг томилжээ.

“Оюу толгой” компанийн Санхүү эрхэлсэн Дэд захирал Б.Дуламсүрэн нь 2012 оноос “Оюу толгой” компанид Бизнес ба санхүүгийн шинжилгээ хариуцсан менежер, Төслийн ахлах менежер, Стратеги, бизнес хөгжил хариуцсан Ерөнхий менежер зэрэг албан тушаалыг хашиж байгаад энэхүү албан тушаалд томилогджээ.

Б.Дуламсүрэн бизнес, санхүүгийн салбарт 18 жил ажилласан туршлагатай. “Оюу толгой”-д ажиллаж эхлэхээс өмнө тэрээр Мобиком Корпорацийн Санхүү хариуцсан захирал, Ньюком группийн харилцаа холбооны салбар хариуцсан гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ.

Тэрээр мөн Нью-Йорк хотноо Уол Стритэд Европын томоохон санхүүгийн байгууллага болох “Би Эн Пи Парибас”-т хөрөнгө оруулалтын банкираар таван жил ажилласан. Б.Дуламсүрэн АНУ-ын Филадельф мужийн Пеннсильванийн Их сургуулийн Вартоны сургуулийг бизнесийн удирдлагын магистраар дүүргэсэн анхны Монгол хүн юм.

“Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн талаарх мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.

Exit mobile version