Дэлхий
БНХАУ: Эрчим хүчний нийлүүлэлтийн асуудал үүсэхээс сэргийлэх бэлтгэл сайн хангагдсан
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминЭрчим хүчний хэрэглээ цаашид өсөх төлөвтэй байгаа ч хомсдол үүсэхээс сэргийлэх чиглэлд илүү сайн бэлтгэлтэй байгаа гэж БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо мэдэгдлээ.
Өнгөрсөн онд тус улсад эрчим хүчний хэрэглээ 10 хувиар өссөн аж. Ингэснээр оны хоёрдугаар хагаст эрчим хүчний нийлүүлэлт багасаж, цахилгаан эрчим хүчний хомсдолд орсон юм.
Үүний дараа БНХАУ-ын Засгийн газар үнийг бууруулах, дотоодын хэрэглээгээ хангах зорилгоор нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж эхэлсэн байна.
БНХАУ 2021 оны сүүлийн саруудад нүүрсний гарцаа эрчимтэй нэмэгдүүлж, гарц нь жилийн дүнгээр дөрвөн тэрбум тонн болжээ.
Одоогийн байдлаар БНХАУ дотоодын түлшний хэрэгцээгээ хангах хангалттай нөөцтэй гэж тус улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо мэдэгдээд байна.
Ц.Бадмаараг