Орон нутаг

ӨМНӨГОВЬ: 5-11 насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байна

Нийтэлсэн

Коронавируст халдварын тохиолдол орон нутагт нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймгийн онцгой комисс мэдээлэл хийлээ. Өмнөговь аймгийн хэмжээнд коронавирусний нийт 2505 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд өнөөдөр /2022.01.20/ хамгийн өндөр буюу 453 тохиолдол бүртгэгджээ.

Бүртгэгдсэн нийт өвчлөлд дунд хүүхдийн өвчлөл өндөр буюу 496 тохиолдол байна. Тодруулбал, нийт өвдсөн хүүхдүүдийн 39.7 хувь нь 5-11 насных, 29.2 хувь нь 0-4 насных, 21.1 хувь нь 12-15 насных, 10.1 хувь нь 16-17 насныхан байгаа аж.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЕ.

Exit mobile version