Бидэнтэй нэгд

Улсын их хурал

ОХУ-ын Элчин сайд чуулганаар хэлэлцэх асуудал, ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүсжээ

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд Улсын Их Хурлын даргыг 2021 оны намрын ээлжит чуулган завсарламагц цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага намрын чуулганаараа олон чухал шийдвэр гаргасныг анхааралтай ажигласан гэлээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал ирэх гуравдугаар сарын 15-ны өдөр эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудал болон ажиллах чиглэлийн талаар мэдээлэл авахыг хүсэж, ингэснээр Оросын Холбооны Улсын Думд Монголын парламентын туршлагыг хуваалцах ач холбогдолтой гэв.

Мөн 2021 онд ОХУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өндөр ач холбогдол өгснийг тэмдэглэлээ. Түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оросын Холбооны Улсад хийсэн төрийн айлчлал стратегийн ач холбогдолтой болсон. Үүнийг монголын ард түмэн хожим нь өндрөөр үнэлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын хөгжилд Монгол Улсын Их Хурлын оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлов. Түүнчлэн, ОХУ-ын парламентын дээд, доод танхимын дарга хатагтай В.И.Матвиенко, ноён В.В.Володин нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрмийн төслийн талаарх Улсын Их Хурлын даргын байр суурийг уламжлахыг хүссэн гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр амжилттай тэмдэглэн өнгөрүүлж, улиран одож буй 2021 оноо олон томоохон айлчлал, арга хэмжээгээр дүүрэн үдлээ гэж дүгнэж байна. Үүнд ноён Элчин сайдын үүрэг, оролцоо чухал байсныг уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, харилцан итгэлцлэлийг бэхжүүлэх талаар томоохон ахиц, дэвшил гарсан гэж Монголын ард түмэн, Монгол Улсын Их Хурал өндрөөр үнэлж байгаа. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч В.В.Путинтэй олон чухал асуудлаар санал солилцож, хамтарсан тунхаглал гаргасан нь уг айлчлал үр дүнтэй болсны нотолгоо юм. Айлчлалын үеэр хүрсэн тохиролцоонуудыг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байна. Иймээс энэ жил бидэнд хийх багагүй ажил байгаа гэж харж байна.

Нэгдүгээрт, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулах явдал юм. Монгол Улсын Их Хурал парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын дүрмийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг амьдралд бодитой хэрэгжүүлэхэд уг хамтын ажиллагааны комиссын хувь нэмэр чухал гэж үзэж байна. Энэхүү хамтын ажиллагааны механизм нь хоёр улсын цаашдын парламент хоорондын харилцааны үндсэн талбар болох бөгөөд хамтын ажиллагааны бат бэх суурь нь болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын экспорт 80 орчим хувь байсан бол өнөөдөр нэг хувь ч хүрэхгүй байна. Иймд худалдааны нөхцөлийг сайжруулах, шинэ бололцоог эрэлхийлэх, уламжлалт худалдааны сайн нөхцөлийг бүрдүүлэх нь иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны салшгүй чухал хэсэг гэж бодож байна.

Хоёрдугаарт, бид бүхний хамгийн их анхаарах ёстой салбар бол хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа юм. Өнгөрсөн жилийн хувьд худалдааны хэмжээ 1.9 тэрбум ам.долларт хүрсэн. Манай экспорт бага зэрэг нэмэгдсэн статистик үзүүлэлт байгаа хэдий ч худалдааны алдагдал их хэвээр байна. 1990 онд хоёр улс хоорондын худалдааны хэмжээ 600 орчим сая ам.долларын 500 сая нь Монгол Улсын ОХУ-д хийсэн экспорт байсан. Монгол Улсын экспорт 80 орчим хувь байсан бол өнөөдөр нэг хувь ч хүрэхгүй байна. Иймд худалдааны нөхцөлийг сайжруулах, шинэ бололцоог эрэлхийлэх, уламжлалт худалдааны сайн нөхцөлийг бүрдүүлэх нь иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны салшгүй чухал хэсэг гэж бодож байна. Хоёр улсын хууль тогтоох байгууллага энэ чиглэлд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудал, батлагдсан хуулиуд нь эдийн засгийн реформд чиглэгдсэн болохыг танилцуулав.

Түүнчлэн хоёр орны харилцааны шинэ зууныг ололт, амжилт, томоохон төсөл хөтөлбөрүүдээр дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-г хийж дуусгасан тул дараагийн шатны ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мөн “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх протоколыг шуурхай байгуулах, төмөр замын төв коридорыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, Наушки өртөөг өргөжүүлэх зэрэг ажил биднийг хүлээж байна гэлээ. Талууд эдийн засаг, улс төр зэрэг бусад асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа