Covid-19
“Омикрон”-оор өвчилсөн хүүхдийн биеэ авч явах байдалд өөрчлөлт ордог
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминОХУ-ын дархлаа судлаач Николай Крючков ковидын “Омикрон” хувилбарын халдвар авсан хүүхдийн биеэ авч явах байдалд нь өөрчлөлт ордог талаар ярьжээ.
Хүүхэд коронавирусний “Омикрон” хувилбараар өвчилсний эхний шинж тэмдэг нь залхуу хойрго болж, асуултад хариулахдаа удах, мөн тоглох хүсэлгүй, хоол унданд дургүй болох аж.
Эдгээр нь хүүхэд “Омикрон”-ы халдвар авсны эхний шинж тэмдэг гэнэ. Дархлаа судлаач “Вечерняя Москва”-д ярихдаа “Хүүхэд “Омикрон” омгоор өвчилсөн бол ходоод гэдэсний замын өвчлөл дагалдана” гэжээ.
Түүнчлэн чих, хамар, хоолойн эмч Владимир Зайцев “Омикрон” омгийн гол аюул нь ханиад томуутай адилхан шинж тэмдэгтэй тул хүмүүс COVID-19-өөр өвчилснөө мэдэхгүй явдаг гэжээ.
Хүмүүс ковидын халдвараа хамар, хоолойн өвчин, ангина эхэллээ гэж боддог гэнэ. “Омикрон”-ыг эмчилж эхлэхгүй бол чих, хамар, хоолойн архаг өвчин болно гэдгийг Владимир Зайцев анхааруулжээ.