Бидэнтэй нэгд

Covid-19

А.Амбасэлмаа: Шинж тэмдэггүй боловч халдвар тараах эрсдэл нь өндөр​​​​​​​

Нийтэлсэн

рүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа коронавируст халварын цар тахал удаан үргэлжилж, “Омикрон” хувилбарын дэгдэлт эрчимтэй явж байгаа энэ үед ард иргэддээ зориулж дараах зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна.


Хүн амын дунд коронавируст халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, омикроны зочмог дэгдэлт, давалгаа үргэлжилж байна. Дэлхий дахинаа “Омикрон” хувилбараар үүсгэгдсэн энэ давалгаа ДЭМБ-ын зургаан бүсийн 149 улс оронд Ковид-19 цар тахал дэгдсэн  үеэс хамгийн өндөр хурдтай, тархалт ихтэй давалгаа үргэлжилж байна. Омикрон хувилбартай холбоотойгоор хийсэн ДЭМБ-ын хоёр удаа хийсэн эрсдэлийн үнэлгээгээр нийт эрсдэл МАШ ӨНДӨР гэж гарч байна. Тэгэхээр энэ хувилбарын цар тахлын дэгдэлт маш эрчтэй явагдаж байна гэсэн үг. Омикрон хувилбарын хавьтлуудад тархах хурд маш эрчтэй явж байна. Тухайлбал Монгол Улсад өдрөөс өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдэж байна. Лаборторийн шинжилгээгээр сорьцын эерэг эзлэх хувь 24, 27 гээд өсөж байна.

Шинэ хувилбар бүртгэгдэж байгаа улс орнуудын урьдчилсан судалгаа, дүгнэлтүүд өөрийн орны нөхцөл байдлыг харахад “Омикрон”-ын эмнэл зүйн хүндрэл нь бусад хувилбаруудтай адилхан эмзэг бүлэг, архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнууд, вакцинд хамрагдаагүй хүмүүст эрсдэл өндөр, хүндрэх эрсдэл нэмэгдэж байна.

Бид коронавируст халдварын цар тахалтай тэмцээд хоёр жил гаруй хугацаа болж байна. Тэгэхээр манай ард иргэд дэлхий дахинаа энэ халдварын учрын олоод, юунаас, ямар замаар дамжин халдваж байна вэ, ямар хариу арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдэг ойлголттой болсон. Вакцинтай болсон. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдэд суралцсан. Тийм учраас халдварын дэглдэлт ихсэх тутам эрүүл мэндийн байгууллага, ажилтнуудын ачаалал нэмэгдэж байна. Тэгэхээр мэргэжилтнүүд, ард иргэд, бусад байгууллагын хүмүүс бүгд нийлж, омикронтой тэмцэнэ. Тиймээс энэ цаг үед бид бүгдээрээ нийлж, зөв зүйтэй хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.

 

ШИНЖ ТЭМДЭГГҮЙ БОЛОВЧ ХАЛДВАР ТАРААГААД ЯВАХ ЭРСДЭЛ НЬ ӨНДӨР

 

Халдварын нууц үеийн хугацаа богино, 2-4 хоног байна. Халдварын нууц үеийн хугацаа богино байх тусам халдварлалтын индекс хурдтай явагдах тусам олон хүнийг нэг зэрэг өвчлүүлэх эрсдэл нэмэгддэг. Бид томуугийн дэлдэлтийг мэддэг. Жил бүр дэгдэлтийн үед хаана олон хүн байна, тэнд хадварын дэгдэлт явагддаг. Үүнтэй адилхан дамжих зам нь адилхан, халдварын эх уурхай нь өвчтэй хүн, хавьтлууд байна. Дамжиж байгаа зам нь агаар дуслын зам байна. Өртөж байгаа хүмүүс нь олноор бөөгнөрсөн, ойрхон байсан, максгүй, дархлаа султай хүмүүс өртдөг.

Ер нь халдварын нууц үеийн хугацаа богино. Халдвар авсан байхад гурав, дөрөв хоногийн дараа амьсгалын дээд замын шинж тэмдгүүд, хоолой өвдөх, ханиах, ядрах, толгой өвдөх шинж тэмдэг илэрвэл” би яав” гэж иргэн хүн өөртөө хяналт тавьж, бусад томуу төст өвчний шинж тэмдэгтэй ижил шинж тэмдэг илэрсэн үед анхаарал тавих хэрэгтэй.

Нөгөө талаар амьсгалахад хүндрэлтэй болох, цээжээр өвдөх, ухаан балартах шинж тэмдэг илэрбэл таны халдвар хүндрэх эрсдэлтэй болж байна. Тиймээс эмнэл зүйн эхний хөнгөн шинж тэмдэг илрэх үед өөрийгөө хянаж, харьяа эрүүл мэндийн байгууллагатаа мэдээлж, эрт эмчилгээнд орж, эрт хариу арга хэмжээг авах нь чухал.

 

Түүнээс гадна халдварын тархалтад нөлөөлж байгаа нэг гол асуудал бол халдварын өргөн тархалт, ялангуяа нууц үеийн хугацаа богино үед халдварын эмнэл зүйн шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсөд 30-аас дээш хувийг эзэлдэг. Тиймээс хавьтал болсон иргэн хэдий шинж тэмдэггүй боловч халдвар тараагаад явах эрсдэл нь өндөр болдог. Тэгэхээр хажуудаа байгаа зүгээр хүнээс ч халдвар авах магадлалтай болж байгаа учраас энэ асуудал нэлээд анхааралд орж ирж байна. Тэгэхээр халдварын нууц үеийн хугацааны төгсгөл, эмнэл зүйн шинж тэмдэг эхэлж байх үед халдварын тархалт өндөр байдаг. Үүнийг хүн бүр анхаарах хэрэгтэй. Үүнийг яагаад хэлж байна вэ гэхээр дөнгөж хамт байсан найз нөхөр, ажлын газрын хүн чинь гэнэт ханиалгаад, гэнэт толгой нь өвдөөд, ядраад  сульдаад, дээр хэлсэн шинж тэмдгүүд илэрвэл энэ хүн халдварт өртөж эхэлж байгаа юм байна, үүнээс халдвар авах нь илүүтэй гэсэн шүү гэж, гэр албан газартаа хаана байсан халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг баримтлах нь зөв байна шүү гэдгийг иргэн бүр бодож байх хэрэгтэй.

Угаасаа ямар ч халдварын шинэ хувилбарууд орж ирэхэд хүн бүр өвдөх эрсдэлтэй. Тийм учраас энэ халдвар хүн болгон өвдөх эрсдэлтэйгээс гадна тухайн орон нутгийн өнцөг булан бүрт хүрэх эрсдэлтэй. Тойрч гарахад хэцүү. Өөрөө өөрийгөө хамгаалах, дархлаажуулалттай болох, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал учраас иргэн бүрийн хариуцлага илүүтэй чухал.

 

ХАЛДВАРУУДЫН ҮЕД ХАМГААЛАХ ГАНЦ АРГА БАЙДАГ НЬ ВАКЦИН ЮМ

 

Бид коронавируст халдварын талаар сэрэмжлүүлэх үндсэн хоёр чиглэл дээр ард иргэд, аж ахуйн нэгж, хамт олон анхаарах хэрэгтэй.

Нэгдүгээрт хувь хүнд чиглэсэн арга хэмжээ. Өөрөөр хэлбэл халдвартай хүнтэй хавьтал болоод, дээрх шинж тэмдгүүд илэрбэл тухайн хүн өөрөө өөрийгөө, амьдарч байгаа гэр орон, нөхцөл байдалдаа тохируулаад боломжийн хэрээр өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Гэртээ тусгаарлагдаад харьяа эрүүл мэндийн байгууллагатаа утсаар мэдэгдэж, зөвлөгөө, зөвлөжмүүдийг авч эмчилгээндээ ор. Ханиаж найтаахдаа зөв дадалтай байж, цаасаар ам хамраа дарж ханиалгах, тохойруугаа ханиах, гарын ариун цэвэр, орны ариун цэврийг сайн сахих, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх тал дээр хувь хүн анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт олон нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ авах. Энэ нь халдварт өртсөн хүний гэр бүл, албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт арга хэмжээнд оролцсон хүмүүст чиглэсэн арга хэмжээ байх ёстой. Хамт байсан нэг хүн чинь өвдвөл би өвдсөн байх эрсдэлтэй, маш хурдан халдаж, шинж тэмдэг илэрхийнхээ өмнө халдварыг тараадаг юм билээ, гэртээ аваачаад хайртай дотно хүмүүсээ өвчлүүлчих вий, өндөр настай хүмүүсийг өвчлүүлчих вий гэж сонор сэрэмжтэй байж, өөрийгөө, хамт олноо сэрэмжлүүлэх, олон нийтийн газраар явахгүй байх, олон хүн цугласан газар очихгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна албан байгууллага, аж ахуйн нэгж нь өөрсдөө ажилчдынхаа халдварын сэргийлэлтийн дэглэм дээр онцгой анхаарах хэрэгэтй. Аль тасаг нэгж дээр халдвар гарав? тэр тасаг нэгжийн хүмүүсийг яах вэ?, гэрээр цахимаар ажиллах боломжийг хангах уу?, вакцинд хамрагдсан хэн нэгэн боломжтой хүнийг албан газраас нь ажиллуулах уу гэдэг албан газар бүр тактиктай байх хэрэгтэй.

Гуравдугаарт вакцинжуулалтын асуудал. Дэлхий даяараа вакцинд анхаарал хандуулж байна. Ер нь халдварт өвчин шинээр үүссэн үед вакцинаар хянадаг, удирддаг халдваруудын үед хамгаалах ганц арга байдаг нь вакцин юм. Дэлхий нийтээрээ вакцинд хамрагдахын төлөө зорьж байна. Дэлхийн нийт хүм амын 60-70 хувь нь вакцинд хамрагдаж байж цар тахал хяналтанд орж хязгаарлагдана. Тийм учраас дэлхийн аль нэг улсад халдвар дуусаагүй байхад бид тайвширч болохгүй. Хоёрдугаарт Монгол улсад вакцины сонголттой, хангалтай байна. Өнөөдөр манай улс шиг дөрөв дэх тунгаа хийж байгаа улс орон ховорхон. Тэгэхээр энэ төр засаг, эрүүл мэндийн байгууллагын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд нийлж нэгдээд, ард иргэд маань вакцинд хамрагдах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Гэхдээ би өнөөдөр вакцин тариулчихсан маргааш нь өвдөхгүй гээд явах эрсдэлүүд харагдаж байна. Вакцинд хамрагдсан бол 7-10 хоног өөрийгөө хянах хэрэгтэй. Тэр үнэ цэнтэй вакциныхаа дархлаа тогттол нь гэртээ биеэ хянах хэрэгтэй. Тэгэхгүй гадуур явж халдвар авчихаад вакцинд халдвар өгөөд байна. Тэгж болохгүй. Аливаа юм өөрийн дэг жаяг, голдиролтой байдаг. Магадгүй өргөн тархалтын үед вакцины хамгаалах чадвар тодорхой хэмжээнд буурдаг. Гэхдээ танд орж байгаа коронавирусыг таны дархлаа таньж хариу урвалж үзүүлдэг учраас та хүндрэхгүй. Үүнийг сайн ойлгох нь хүн бүрийн үүрэг болж байна.

Түүнчлэн дархлаагаа дэмжих хэрэгтэй. Дархлаа дэмжинэ гэдэг нь дусал, шингэн, витамин хийлгээд байхыг хэлэхгүй. Та зөв хооллох хэрэгтэй. Зөв хооллохын тулд гэр байгаа боломжит хоол хүнсээ халуун бүлээнээр нь цаг хугацаатай иддэг, тодорхой цаг хугацаанд унтаж амардаг. Хичээл, сургууль амарч байгаа энэ үед хүүхдүүдээ өдрийн цагаар 2-3 цаг унтуулж амраах хэрэгтэй. Унтана гэдэг дархлаа сэргээхэд онцгой ач холбогдолтой. Оройн цагаар эрт унтаж байх. Нөгөө талаар ядрахгүй, стрессгүй тайван байх хэрэгтэй.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн