Нийгэм
Цагдаагийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ
Иргэн М нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд “Зээл олгоно”, “Жолооны үнэмлэх гаргана” гэх зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн иргэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандахыг мэдэгдлээ.
Уг хэргийг үйлдсэн иргэн “Буруу хэрэг хийсэндээ гэмшээд уучлал хүсэж байна” хэмээн ярив.