Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Д.Ариунболд: Соён гэгээрэл хаана хүчтэй байна урлаг соёл нь үнэ цэнтэй байдаг

Нийтэлсэн

Хөгжмийн зохиолч, их хуурч, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд оны өмнө Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн билээ. Түүнийг  ЮНЕСКО-гийн тайзнаа тоглосон “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолыг бичсэн гэдгээр нь хүмүүс андахгүй. Өдгөө уран бүтээлээ туурвихын сацуу СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, уран сайхны удирдагч хийж байна. Шинэхэн цомгоо өлгийдөн аваад буй түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ. 


-Төрийн өндөр дээд цол хүртсэнд баяр хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин байна уу?

-Гялайлаа. Урлагт 30-аад жил ажиллаж байна. Урлаг хэмээх том айлын нэг эд эс байна гэдэг маш том шалгуур, хариуцлага юм. Хөгжим Бүжгийн дунд сургуулиас урлагийн замналаа эхэлж Морин хуурын их чуулгын анхны их хуурч болж байлаа. Өдгөө чуулгын маань 30 жилийн ой тохиож байна. 1993 онд Улсын Ардын дуу бүжгийн чуулгад буюу одоогийнхоор Үндэсний урлагийн их театрт 20 жил тоглооч хийжээ. Өдгөө СУИС-даа багшилж байна. Уран бүтээлийн маань он цаг хугацаа, үр бүтээлийг үнэлж төр засаг маань үнэлжээ. Өнгөрөгч онд миний хувьд гэрэл гэгээтэй сайхан үйл явдлаар дүүрэн байлаа. Вьетнам улсаас олон улсын хөгжмийн зохиолчдын дунд Вьетнамын тухай дууны уралдаан зарласан.

Энэ уралдаанд Болор цомын эзэн яруу найрагч М.Отгонбаярын шүлгээр “Вьетнамд тавтай морил” гэж дуу хийж ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран дуулснаар 1000 орчим дуунаас тэргүүн байрыг хүртсэн. 2020 онд хөгжмийн бүтээлээрээ цомог хийхээр эхлүүлсэн бичлэгийн ажил маань 2021 онд дууслаа. “Тайвшруулах эм” гэдэг нэртэй.

Хөгжмийн бүтээлээр тайтгарч болдгийг энэ цомгоороо мэдрүүлэхийг зорьсон. Би хөгжмийн бүтээлээрээ 3-4 цомгийн эх бэлдэж байна. Үндэсний хөгжим, хөгжмийн дан хэлбэрийн бүтээлүүд, ДБЭТ-ын оркестртой хамтарсан бүтээлээр тус тус цомог гаргахаар төлөвлөж байна.

Үүнд ямар ч компьтерын дуугаралт, оролцоо байхгүй. Нийгэмд хошин шог, киноны бүтээлүүд хүчээ авч байгаа энэ үед үндэсний хөгжмийн бүтээлүүдээ хөгжүүлэх, толилуулах, иргэдээ соён гэгээрүүлэх нь бидний үүрэг юм. Ташрамд дурдахад манай ятгачин Ч.Амарбаясгалан “Мэмори” гээд ятга хөгжмийн цомог гаргасан, олз омогтой байна.

-“Хөсөгтөн” хамтлаг дэлхийн олон орноор аялан тоглолт хийж байсан. Цар тах­лын жилүүдэд ямар олз омогтой байв даа. Хамгийн эхний тоглолтоо хаанаас эхэлье гэж төлөвлөж байна вэ?

-Дэлхий нийтээр аялан тоглолтууд зогслоо. Одооноос сэргэх хандлагатай болж байна. Хамтлагийн гишүүд тус тусын хувийн уран бүтээлээ базааж байна. Бид сүүлийн таван жил хийсэн “Жангар” манай хамтлагийн хоёр дахь цомог юм. Энэ цомог маань дэлхийн олон орны чартуудыг тэргүүлсэн. Хамгийн сүүлд Английн “Songlines” сэтгүүлээс гардаг санал асуулгад Ази Номхон далайн бүсээс тэргүүн байрыг эзэлсэн. Бид аялан тоглолтоо гурван сарын сүүлээр Европын орнуудаас эхлэх бодолтой байна. Цар тахлын нөхцөл байдал яаж таарах нь уу мэдэхгүй байна.

-“Жангар” цомог монголчуудынхаа сонор, сэтгэлийг хэзээ мялаах вэ. Эх орондоо хэзээ тоглолт хийх вэ?

-Бид эх орондоо  2010 онд анхныхаа тоглолтыг хийгээд, 2011 онд хоёр дахь тоглолтоо, 2016 онд гурав дахь тоглолтоо Чойжин ламын музейд хийсэн. Эх орондоо “Жангар” цомгийнхоо нээлтийг хийгээд ард түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзахыг хүсэж байгаа боловч цар тахлын улмаас хойшлогдоод байна. Манай хамтлагийн ой тохиож бэлтгэл ажилдаа орсон боловч дээрх шалтгаанаар хойшилсон. Манай хамт­­лаг 2019 онд байгуулагдсан. 2020 онд тоглолтоо хийх байсан ч чадаагүй. Тун удахгүй ард түмэнтэйгээ уулзах байх аа.

-“Хөсөгтөн” хамтлагийн араас язгуур урлагийн хамтлагууд олноор төрөн гарсан. Та бүхний бусдаас ялгарах онцлог юу вэ?

-Манай хамтлагаас өмнө язгуур урлагийн хамтлаг байсан юм шүү. Улсын ардын дуу бүжгийн чуулгын оркестр 1970-1990-ээд оны үед “Найрамдал”, “Таван эгшиг”, “Морин хуурын дөрвөл”, “Эгшиг­лэн” зэрэг хамтлаг бий болж Европын зах зээлд гарч байсан түүхтэй. “Алтан ураг”, “Алтайн оргил” хамтлагууд байна. Манай хамтлагийн хувьд этник баллад буюу туульсын чанартай бүтээл хийж, хөөмийн олон хоолой салгах тал дээр эрэл хайгуул хийж ялгаралдгаараа онцлогтой. Үүгээрээ анхдагч гэж хэлж болно.

-Хөөмийн хоолой салгана гэхээр яах вэ. Хөөмийн дуугаралт нь хархираа, исгэрээнээс өөр хэдэн төрлийн дуугаралттай вэ?

-Судлаачид, хөөмийчид 10-20 дуугаралттай гэж үздэг. Миний хувьд хархираа, исгэрээнээс гадна энэ хоёр төрөл дээрээ суурилсан техникүүд байдаг гэж үзэж байна. Хамрын хөөмийн, цээжний хөөмий гээд техникээрээ олон дуугаралттай ч батлагдсан зүйл байхгүй. Би магистрын ажлаа хөөмийнд зориулсан тэмдэг тэмдэглэгээний асуудлыг хөндсөн байдаг. Докторын ажлаараа ч энэ тухай үргэлжлүүлсэн. Хөөмийний төрөл зүйлийг яаралтай батлах, тогтох, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байна. Судлаачид, хөгжмийн зохиолчид, хөөмийчид нэгдэж байж энэ асуудал дээр санал бодлоо уралдуулж шийдэх байх аа.

-Хөөмийгөөр хичээллэж буй залууст зориулсан гарын авлага хэр байдаг вэ?

-СУИС-д 2004 онд хөөмийний анги нээгдсэн цагаас хойш хөөмийг судлах судалгаа эхлээд  явж байна. Судлаач нар олон биш боловч шат шатандаа л судалгааны түвшинд явж байгаа. СУИС, Хөгжим бүжгийн Консерваторийн ардын язгуур урлагийн танхимын сургалтаа төгс төгөлдөр болгох нь чухал байна.

-Танай хамтлаг хэдэн төрлийн хөгжмийн зэмсэг хэрэглэж байна вэ. Шинээр нээж, нэвтрүүлж буй хөгжмийн зэмсэг бий юу?

-Эртнээс уламжлалт гэрийн таван хөгжим гэж байсан шүү дээ. Одоо ч байгаа. Ардын хөгжмийг “Алтан ураг” хамтлаг рок дуугаралттай болгож өөрчилсөн бол манай хамтлаг уламжлалт ойлголтыг өөрчлөхийн тулд хоёр морин хуур, Африкийн жембе болон лимбэ, ятга, гитар, их хуур, товшуур хөгжмийг хослуулж тоглодог. Манай уран бүтээлчид хөрвөх чадвар сайтай. Нэг хүн хоёроос гурван төрлийн мэргэжлийн ур чадварыг үзүүлдэг. Мөн ятгачин Ч.Амарбаясгалан ордны ятга тоглодог. Ордны ятгыг СУИС-ийн эрдэмтдийн баг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд ахалж сэргээн гаргаж ирснийг Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжав урласан.

Мөн түүнчлэн 13, 21, 25 утастай ятгыг тоглодог. Бас хурган чих хөгжмийг тоглож байна. Хурган чих хөгжмийн зэмсэг нь 1250-аад онд буюу Мөнх хааны үед хэрэглэгдэж байсан бөгөөд өнөөдөр уг хөгжмийн зэмсгийг өсвөр үеийнхэнд таниулж дэлгэрүүлэхийн тулд манай сургуулийн багш, оюутнууд ерөнхий эрдмийн сургуулийн сурагчдад  зааж байгаа. ЮНЕСКО-гийн тайзнаа тоглогдсон хөгжмийн зэмсгээс гадна даруй хэд дахин олон, эртний зэмсгүүдийг шинээр гаргах боломжтой байгаа ч үүнийг дан ганц СУИС хийхэд хүндрэлтэй л дээ.

-“Хөсөгтөн” хамтлаг дэлхийн хэдэн орноор аялан тоглолт хийж байсан бэ. Монголын үндэсний язгуур урлагийг гаднын хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Дэлхийн 40 гаруй улсаар аялан тоглолт хийсэн байна. Гадаад яамтай хамтраад Зүүн өмнөд Азийн таван орноор аялан тоглолт хийж байсан. Дэлхийн улс оронд өөрийнхөө хамтлагаар дамжуулж эх орноо сурталчлах, таниулах том үүрэг хүлээж байдаг. Энэ утгаараа Соёлын яамтай хамтарч “Чанадын чанадаас” хэмээх бүтээлийг хийсэн. Энэ бүтээл нь хүн төрөлхтөнийг байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцах, хайрлах утга агуулгатай төсөл юм. Энэ төслөө симфони оркестртой хамтарч амилуулсан.

Монголын соёл бол дэлхийд үүцээ задлаагүй цоо онгон дагшин урлаг юм гэж үздэг. Дэлхийн хүмүүс өөр хаа ч байхгүй урлаг соёлыг монголчууд бүтээснийг үнэнхүү гайхан биширдэг. Уртын дуу, хөөмий, морин хуур бол дахин давтагдашгүй өв соёл. Яагаад монгол хүнээс хөөмийн олон авиа гараад байдаг юм бэ гэж гайхдаг. Аливаа зүйл туйлдаа хүрчихээр сонин биш болдгийн тод жишээ олон. Үүнийг дэлхийд өөрийн өнгө төрхөөр сэтгэлгээний эргэлтэд оруулж чадаж байгаагийн жишээ бол “Хү” хамтлаг байна. Рок урсгал гацаанд орчихсон байсныг “Хү” хамтлаг содон байдлаар дэлхийд дахин гаргаж ирж чадлаа шүү дээ. Монголын соёл өөрөө их сүнслэг урлаг юм.

-Соёлын яамтай болсноор ямар ажлууд цаашид хийгээсэй гэж хүсэж байна вэ. Нэг үе урлагийн салбар бодлогын түвшинд уналтанд орсон шүү дээ?

-Соёлын яамгүй 30-аад жил боллоо. Монголчуудын оюуны соёл, хандлага бүдгэрсэн. Аливааг нураах амархан харин бүтээх хэцүү. Урлаг соёлын салбар эргээд хөл дээрээ босоход магадгүй дахиад 20 жил шаардлагатай болох байх. Монголчууд сүүлийн 50 жилд урлаг соёлын салбарт Европын дэг сургуулийг өөрийн хөрсөн дээр сайн суулгаж чадсан. Үүний нэг илрэл нь Итал, Болгарийн дэг сургуулийг Монголд орж ирүүлснээр дуурийн салбарт дэлхийн тайзан дээр Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд дуучид хүч түрэн гарч ирлээ. Үндэсний соёлыг бодлогоор хөгжүүлэх ёстой Соёлын яам нь сэргэж байгаад баяртай байна. Тиймээс ирээдүйн 20 жилд монгол хүний оюуны соёл, хандлага ямар байх вэ гэдгээ ярих хэрэгтэй болжээ.

-Та “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжгийн хөгжмийг бичсэн. Тус бүжгэн жүжиг Франц улсын Парис хотноо 2019 онд ЮНЕСКО-гийн тайзнаа тоглосон билээ. Дэлхийн томоохон тайзан дээр  Монголынхоо өв соёлыг цогцоор нь анх удаа толилуулах мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ. Хүмүүс хэр хүлээж авсан бэ?

-Энэхүү тоглолт дэлхийд Монголын эртний өв соёлыг харуулсан, сонирхуулж сурталчилсан сайхан үйл явдал болсон. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байх  Дэл уулын хадны бичээс зураг дээрээс сэдэвлэн бүтээсэн бүтээл юм. Хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарласныг уран бүтээл болгон хувиргасан, судалгаатай инновацийн бүтээл юм. Энэхүү бүжгэн жүжигт МЭӨ 10-5 дугаар зууны үеийн үйл явдал, амьдралыг сөхөж байгаа юм л даа. Ардын багш С.Дуламын цомнол, Гавьяат жүжигчин Д.Энхгэрэлийн дэглэснээр бүжгэн жүжиг бүтсэн.

Дэлхийн судлаачид танай улсын ардын урлаг бол гайхамшигтай цорын ганц юм гэж байсан. Хөгжмийн зохиолчийн зүгээс эртний хөгжим орчин цагт ямар байх вэ гэдгийг бодож эрэл хайгуул хийсэн. Цуур хөгжим Хүннүгийн үеэс эхтэй гэж ярьдаг. Морин хуур хэдэн мянган жилийн түүхтэй билээ. 13 дугаар зууны үед Их Юань гүрний үед 500 хүний бүрэлдэхүүнтэй их найрал хөгжим байсан гэсэн судалгаа бий. Үүн дээр үндэслэн хөгжмөө бичсэн. Европын симфони найрал хөгжим 16 дугаар зуунаас үүсэлтэй. Гэтэл бид дэлхийн найрал хөгжмийн анхдагч байжээ.

Эртний хөгжмийн зэмсгүүдийг асуухад мэддэг хүмүүс ховор таардаг. Бидний тоохгүй байгаа хөгжим, бүжгийн урлагийг дэлхийн оюуны өв соёлын нэгдсэн үндэсний байгууллага буюу ЮНЕСКО анзаарч, тайзан дээрээ тоглууллаа. Энэ нь манай хөгжим, бүжгийн урлагийг дэлхий хэрхэн үнэлж харж байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Эртний хөгжмийн найрлыг дэлхийн соёлын өвийн тайзнаа тоглуулахдаа хөгжим тус бүрээр танилцуулж үзүүлэн, дуугаргаж сонирхууллаа. Манай уламжлалт хөгжмийг зөвхөн морин хуур, ёочин зэргээр төсөөлөхөөргүй их баялаг юм гэдгийг жаахан ч гэсэн харуулсан болов уу гэж бодож байна. Эдгээр хөгжмийн зэмсгээс дурдвал, цуур, хэл хуур, хурган чих, икел хуур, бөөгийн хэц хэнгэрэг, нуман хуур, төрийн ятга зэрэг олон төрөл бий.

-Соёлын биет болон биет бус өвийг өвлөн суралцаж буй залуус хэр олон байна вэ. Гаднын улс орноос Монголд ирж суралцаад өөриймшүүлж, манайх гэдэг далбаан дор оруулах вий гэдэг эмзэглэлд төрдөг үү?

-Нэг үе язгуур урлагийг настангууд л сонсдог гэж боддог байсан бол одоо залуус их сонсдог болжээ. Этник хамтлагууд үндэснийхээ дуу хөгжмөөр дамжуулаад нийгэмд үүргээ сайн гүйцэтгэж байна гэж боддог. “Хөсөгтөн”-г залуус ч сонсож байна, “Хү”-г  хөгшчүүд ч сонсож л байна. гудамжаар дүүрэн залуус морин хуур үүрээд явж байна шүү дээ. Урлаг гэдэг хүчтэй зэвсэг юм. Бид язгуур урлагаа дэлхийд гаргаснаар түүнийгээ дагаад аялал жуулчлал, эдийн засаг, хоолны соёл, үндэсний хувцасны сурталчилгаа, үндэсний брэнд хөгжүүлэлт гэх зэргээр олон талын ач холбогдолтой. Даяаршлын үед дангааршиж ондооших нь чухал байна. Үндэсний урлагаа бусдаас ялгагдах байдлаар хөгжүүлэх нь чухал. Язгуур урлагаа суралцаад амьдралд ойр, эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр төр засаг бодлого барьж ажиллах хэрэгтэй.

Нөгөө талаар Өвөрмонголоос монгол хүн монгол өв соёлоо сурахаар Монголдоо зорьж ирдэг л дээ. Тэднийг буруутгах аргагүй, сурах нь зөв. Хүчтэй бодлоготой том гүрэн гэдэг эдийн засаг буурай, эв нэгдэлгүй байгаа улсаас сорчилж шилэх бодлогыг байнга явуулж байдаг. Үүний том илрэл бол хэл соёлоор нь дамжуулж явуулах юм. Хятад гүрэн Монголын яүгуур урлагийг манайх юм гэх том бодлого явуулж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид өөрсдийнхөө олон зууны түүхтэй үнэт зүйлдээ эзэн байх ёстой. Айлаар яривал анхиа муутай айлаа нөгөөх нь жаахан дээрэлхэх гээд, юман дээр нь эзэн суучих гээд байдаг даа. Арчаатай айл бол өөрийн юмандаа эзэн болоод хөгжөөд явчихдаг.

Гэтэл манайх сайхан гоё яриад л байдаг мөртлөө эзэн болж чадаж байна уу гэдгийг бодох л хэрэгтэй. Хятадууд манай хөөмийг өөрийн өмч болгож авах гээд чадаагүй. Энэ бол маш эрт ирсэн дохио мөн. Хөөмийг тууль, ардын дуу хөөмийлөх гэсэн түвшингээр л авч үздэг байсан. Харин СУИС-ийн сургалтад нэвтрүүлснээр хамгаалах эзэдтэй болж байгаа юм. Бид 2017 онд “Галайхан” хэмээх хөөмийн дуурь буюу дуурилгыг бичсэн. Оюуны соёлоо хамгаалах алхмыг энэ мэтчилэн хийхгүй бол өөрсдийнхөө зүйлд эзэн байж чадахгүй орхигдуулснаас болоод гаднынхан эзэн болчих вий дээ гэж эмзэглэж, айдаг юм.

-Та дэлхийн томоохон оркестр найрал хөгжимтэй өөрийн бүтээлийг тоглуулах хүсэл мөрөөдөл тээж явдаг гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ хүсэл нь биелэх мөч ойрхон байгаа болов уу?

-Том мөрөөдөл тээж явна гэдэг сайхан. Түүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө өдөр бүр хичээж байна. Мөрөөдөл минь ч удахгүй биелнэ гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд хувь хувьсгал гэхгүй соёлын үрийг хөдөө хотгүй тарих хэрэгтэй байна. Хувийн продакшн, нийтийн дуучид 21 аймгаар яваагүй сум алга байна шүү дээ. Гэтэл улсын чанартай урлагийн байгууллагууд нь юу хийгээд байгаа юм. Хөдөө нутгаар соёлыг түгээх ёстой. Доктор Д.Бум-Очир, Ардын багш С.Дуламтай хамтраад “Монгол Монголоороо” аялгуут лекц хичээлийн төсөл эхлүүлээд явж байна.

Хэд хэдэн аймгаас лекц уншуулъя гэсэн захиалга өгсөн. Одоо хүмүүс оюун санаагаа хооллох тухайд өөрөөр сэтгэдэг болсон байна. Тэгэхээр оюун санаа, соёл урлаг хөгжих ойрхон болсон юм уу даа гэж харж байна. Соён гэгээрэл хаана хүчтэй байна урлаг соёл нь үнэ цэнтэй байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа