Нийгэм

Чингис Лэнд Девелопмент Групп-ШХЗ ХХК: МЭДЭГДЭЛ

Нийтэлсэн

МЭДЭГДЭЛ

2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулахдаа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “…Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас цуцалсан туршлага бий….” гэж төслийг хэрэгжүүлэгч манай компанийн ажил, хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсанд харамсаж байна.

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын төсөл”-ийг хэрэгжүүлэгч Чингис Лэнд Девелопмент Групп-ШХЗ ХХК-ийн Эрх бүхий этгээдтэй байгуулсан Концессын гэрээ хүчин төгөлдөр, төслийн үйл ажиллагаа 2012 оноос өнөөг хүртэл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд төслийн хүрээнд хийгдсэн Техник Эдийн Засгийн Үндэслэл, судалгааны материалууддаа Оюуны Өмчийн Зохиогчийн Эрхийн патент авсан бөгөөд Олон Улсын хууль, гэрээ, конвенцуудаар уг бүтээлүүд ХАМГААЛАГДСАНЫГ хариуцлагатайгаар мэдэгдье.

Бизнесийн байгууллагын нэр хүндэд улс төр, бизнесийн бохир бүлэглэлийн захиалгаар удаа дараа бүдүүлгээр халдсан энэ мэтийн үйлдлүүдийг гагцхүү ТӨР-өө дээдлэх үүднээс хүлцэж ирсэн авч, дахин давтагдсан нөхцөлд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд зохих байгууллагаар шалгуулж, эдийн засгийн арга хэмжээгээр зохицуулан шийдвэрлүүлэх болсноо үүгээр мэдэгдэж байна.

“АЛТАНБУЛАГ-УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ АВТО ЗАМ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫН АЛБА

Exit mobile version