Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Литвийн тэдгээр улайрсан улстөрчдийн сэрэх цаг болжээ

Нийтэлсэн

Саяхан Ройтерс зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлснээр, Литвийн улс төрчид нэг Хятадын зарчмыг эсэргүүцэж, Хятадтай хурцадмал байдал үүсгэснээр, Литвийн дотоодын компаниуд болон Литва дахь ЕХ-ны хөрөнгө оруулагч компаниуд асар их хохирол амссан байна. Энэ салбар бүхэлдээ хэдэн зуун сая еврогийн хохирол амсах болно хэмээн зарим бизнес эрхлэгчид таамаглаж байна. Одоогийн байдлаар, Литвийн тэдгээр улстөрчдийн увайгүй тэнэг үйлдлийн улмаас маш олон аж ахуйн нэгж ноцтой хохирол амссаар байгаа ажээ. Тэд Литвийн засгийн газрын буруу бодлогод “золиослогдсон” хэмээн гомдоллож, Хятадтай харилцаагаа аль болох хурдан сайжруулахыг Литвийн засгийн газраас шаардсан байна.

Энэ бол Литвийн засгийн газрын Тайваньтай холбоотой буруу үйлдлийн гашуун үр дүн юм, энэхүү хариуцлагыг тэд бүхэлд нь өөрсөддөө хүлээх болно. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Литвийн Засгийн газар амлалтаасаа буцаж, Тайваний эрх баригчид Литвад “Тайваны төлөөлөгчийн газар” гэгчийг байгуулахыг зөвшөөрч, нэг Хятад улсын зарчмыг илээр зөрчиж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлэгээр оролцож, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай албан мэдээн дэх улс төрийн амлалтаасаа урвасан байна. Эндээс харахад Литвийн тал эхлээд ноцтой алдаа гаргаж, дараа нь Хятадын тал үндэслэлтэй мөртөө хууль ёсны хариу арга хэмжээ авсан байна. Хятад улс ДХБ-ын дүрмийн дагуу хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үндэсний бүрэн эрхт байдлаа хамгаалсан хууль ёсны арга барил юм, Литвийн тал урваж няцснаас үүдэлтэй бүх үр дагаврыг эрхбиш хүлээх ёстой.

Ройтерс зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, алдагдлыг бууруулахын тулд Литва улсад байгаа дотоод гадаадын олон томоохон компаниуд Литва дахь бизнесээ орхиж, бусад улс руу үйлдвэрлэлээ шилжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Литвийн засгийн газар Хятадтай харилцаагаа сэргээхийг Германы зарим компани шаардаж, эс тэгвэл тус улсыг орхин явахыг хүссэн байна.

Өнгөрсөн оны сүүлээр явуулсан санал асуулгаар, Литвийн ард түмэн засгийн газартаа итгэх итгэл 17.3 хувь болж буурсан байна. Санал асуулгын газрын хариуцлагатан хэлэхдээ, энэ харьцал хэмжээ нь Литва улс байгуулагдсанаас хойших хамгийн доод түвшин болох юм, энэ нь Литва Хятадтай харилцаагаа муутгасантай нягт холбоотой юм гэжээ.

Дарамттай тулгарсан Литвийн засгийн газар их хэмжээний хохирол амссан аж ауйн нэгжүүдэд туслах зорилгоор 130 сая еврогийн зээлийн сан байгуулна хэмээн мэдэгджээ. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн түр зуурын арга хэмжээ төдий юм. Литвийн тал асуудлын голыг олж харж, аж ахуйн нэгжүүдийн шаардлага болон олон нийтийн санаа бодлыг хүлээн авч, үндсийг нь засах арга хэмжээ авах ёстой.

Литвийн тэдгээр улайрсан улстөрчид эрхбиш сэргэж, дараах зүйлийг тодорхой ойлгосон байх ёстой. Энэ нь даруй Хятад улс нэгдлээ биелүүлэх хандлагыг харшлах боломжгүй, Хятадын ард түмний үндэснийхээ бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах гэсэн хатуу шийдэмгий, тууштай хүсэл зориг, хүчтэй чадварыг дутуу үнэлж болохгүй, АНУ-тай хуйвалдаж, “Тайваниар Хятадыг хязгаарлах” гэсэн аливаа оролдлого нь өөрийгөө хэт үнэлсэн явдал байж, гарцаагүй ялагдах болно.

\Ганаа орчуулав\

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр4 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ