CRI Монгол радио

БНХАУ Төв Азийн таван оронтой дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн уулзалт болов

Нийтэлсэн

1-р сарын 25-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-Төв Азийн 5 орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн цахим уулзалтыг даргалж чухал үг хэлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, БНХАУ Төв Азийн 5 оронтой 30 жил хамтран ажилласан амжилтын нууц нь бид харилцан хүндэтгэсэн, зовлон жаргалаа хамтатгасан, харилцан ашигтай хамтран ажилласан, сайн хөршийн найрамдалт харилцаатай байсантай салшгүй холбоотой. Энэхүү дөрвөн зарчим нь хамтын ажиллагаанд хуримтлуулсан үнэт туршлага, баялаг өв бөгөөд Хятад улс Төв Азийн орнуудын харилцааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэх улс төрийн баталгаа, найрсаг харилцааны эрч хүчний эх булаг юм гэжээ.

Тэрээр онцлохдоо, цаг хугацаа урсан одох нь урсгал ус адил. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч, Хятад улс цаашид яаж хөгжсөн ч Төв Азийн орнуудын итгэлтэй, үнэнч сайн хөрш, сайн түнш, сайн найз, сайн анд байх болно. Төв Азийн орнууд улс орныхоо хөгжлийн замд нийцсэн замаар замнахыг Хятад улс тууштай дэмжиж, талууд улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг Хятад улс тууштай дэмжиж, талуудын олон улсын тавцан илүү их үүрэг гүйцэтгэхийг Хятад улс тууштай дэмжих болно. Хятад улс Төв Азийн орнуудын хамт бэрхшээлийг даван туулж, мөр зэрэгцэн урагшилж, илүү нягт БНХАУ-Төв Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.

Төв Азийн таван орны удирдагчид ирэх долоо хоногт Хятад улсыг зорьж, Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцохыг хүсэн хүлээж буйгаа, Хятад улстай хамтран “ирээдүйн төлөө хамтдаа” хүчин зүтгэнэ гэдгээ илэрхийлж, Хятад улс цар тахлын нөхцөл байдалд бэрхшээлийг амжилттай даван туулж, Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж, дэлхий нийтэд илүү их итгэл найдвар төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Н.Пүрэвжав

Exit mobile version