CRI Монгол радио
Хятад-Төв Азийн хамтын ажиллагааг ахиулж, шинэ эрин үеийг нээнэ
“Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдөж, Хятад улс ирээдүйд хэрхэн хөгжихөөс үл хамааран Хятад улс нь хэзээд Төв Азийн орнуудын итгэлийг хүлээн түшиглэсэн сайн хөрш, сайн түнш, сайн найз, сайн ах дүү байх болно.” 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд Хятад, Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн дээд хэмжээний видео уулзалтыг даргалах үе энэхүү гуйвашгүй байр сууриа илэрхийлсэн юм. Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ хоёр талын иж бүрэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай 5 санал дэвшүүлж,Төв Азийн таван орны төрийн тэргүүнүүдийн хүчтэй хүрээлэлийг олсон байна. Дээд хэмжээний хурлын чухал үр бүтээлийн хувьд, хоёр тал мэдэгдэхдээ: Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын цогцыг бүрдүүлж, харилцааны шинэ эрин үеийг эхлүүлж байна гэжээ.
Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг улс бол Хятадын баруун биеийн чухал хөршүүд юм. 30 жилийн өмнө Хятад улс эн тэргүүнд эдгээр таван улстай дипломат харилцаа тогтоож байсан юм. Үүний дараа Хятад хийгээд Төв Азийн таван орон түүхэнд үлдсэн хилийн асуудлаа бүрэн шийдвэрлэж, стратегийн түншлэлийн харилцааг дараалан байгуулж, “хар гурван хүчин”-д хамтдаа цохилт өгч, ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэв. Төв Ази нь “Бүс ба зам” санаачилгын анхны газар болж, Хятад Казахстаны Хоргос олон улсын хилийн хамтын ажиллагааны төв болон Хятад Казахстаны Лянь Юньган ложистикийн хамтын ажиллагааны бааз амжилттай байгуулагдав, ингээд түүхэн цуврал амжилт нь Хятад хийгээд Төв Азийн орнуудын хамтын ажиллагааны үр бүтээлүүдийн нотолгоо болсон байна.
Хятадын цагаан сар болон Бээжингийн өвлийн олимпийн өмнөхөн Хятад улс хийгээд Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэж, төрийн тэргүүн нарын анхдугаар уулзалтыг хамтран хийсэн нь хоёр талын олон салбарын дараагийн шатны хамтын ажиллагааг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм. Таван орны удирдагч бүгд Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хөршүүдийн энэхүү дэмжлэг нь өөр хоорондын нөхөрлөлийн хамгийн сайн илэрхийлэл болох юм.
Өнгөрсөн үеийг хэрхэн харж үзэх вэ? Ши Жиньпин дарга “харилцан хүндэтгэх”, “сайн хөршийн найрсаг харилцаа”, “хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулах”, “харилцан ашигтайгаар хамтдаа хожих” гэсэн амжилтын дөрвөн кодыг дүгнэв. Ирээдүйг хэрхэн бүтээх вэ? Ши Жиньпин дарга 5 санал дэвшүүлэв, үүнд сайн хөршийн найрсаг харилцааны үлгэр жишээ байдлыг гүнзгий хөгжүүлэх, өндөр чанартай хөгжлийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах, энх тайвны хамгаалалтын бамбайгаа бэхжүүлэх, олон төрлийн харилцан үйлчлэлийн том гэр бүлийг байгуулах, энх тайванаар хөгжиж буй дэлхий ертөнцийг хамгаалах зэрэг багтаж байна. Орос-Тажикийн их сургуулийн Геополитикийн судалгааны төвийн захирал Гузель Меткинова үзэхдээ: Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Хятад хийгээд Төв Азийн таван орон харилцан ашигтай хамтын ажиллагааны бүсийг хамтдаа байгуулахад тус дөхөм үзүүлж, бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх болно гэжээ.
Төв Азийн орнууд Евразийн хойд хэсэгт оршдог. Барууны хүчнүүд геополитикийн үүднээс, тус бүс нутагт асуудал үүсгэхийг удаан хугацаанд оролдсоор ирсэн юм. Казахстаны нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөхөд Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Токаевт аман захидал илгээж, Хятад улс бүх хүчээ шавхан Казахстанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, Казахстан хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслах болно гэдгээ илэрхийлэв. Энэ удаагийн дээд хэмжээний видео уулзалт дээр Ши Жиньпин дарга тодорхой онцлохдоо: гадны хүчин Төв Азид “өнгөт хувьсгал” хийхийг тууштай эсэргүүцэж, хүний эрхийн нэрээр бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг тууштай эсэргүүцэж, ямарваа хүчин ард түмний амгалан тайван амьдралыг алдагдуулахыг эрс эсэргүүцэнэ гэжээ.
Дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд онцлохдоо: улс орон бүр хөгжлийн зам болон засаглалын загвараа бие даан сонгох үнэмлэхүй эрхтэй юм, ямарваа хэлбэрийн терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврагч үзлийг эрс буруушааж байна гэжээ. Хоёр тал улс төр, аюулгүй байдал зэрэг салбарт маш их нийтлэг ашиг сонирхолтой байж, язгуур ашиг сонирхлын асуудлаар бие биенээ тууштай дэмжиж байгааг энэ нь харуулсан байна.
“Бид Хятадтай тун ойрхон, Хятадын маш том зах зээл бол бидний далай тэнгис юм.” Энэ бол Төв Азийн найзуудын дуу хоолой болно. Ирэх 30 жил, бүр түүнээс ч урт хугацаанд Хятадын дэвшүүлсэн таван санал нь Хятад хийгээд Төв Азийн орнуудын бодит хамтын ажиллагаанд илүү том “далай” бий болгож, тус тусын ард түмэнд илүү их амжилт хийгээд аз жаргалыг авчрах болно.
Гантөмөр