Covid-19

Спутник V-ийн вирус саармагжуулах идэвх нь Pfizer вакцинаас хоёр дахин илүү бөгөөд Омикрон хувилбараас найдвартай сэргийлж байна гэв

Нийтэлсэн

Итали улсын эрдэм шинжилгээний “Spallanzani” байгууллагаас өөрийн хийсэн бие даасан харьцуулсан судалгааны дүнд үндэслэн энэ талаар мэдээлсэн байна.

Урьд нь хийгдсэн судалгаануудаар «Спутник Лайт» вакцины сэргээх (бүүстер) тун нь Спутник төрлийн төдийгүй бусад төрлийн вакцины дараа ч  Омикрон халдвараас хамгаалах чадварыг улам хүчтэй болгож байгаа нь батлагдсаар ирсэн юм.

Итали улсын Халдварт өвчний эсрэг судалгаа, шинжилгээний тэргүүлэгч байгууллага болох Спалланцани институтэд: Италийн болон Оросын Гамалеи төвийн эрдэмтдийн хамтарсан судалгааны багийн хийсэн харьцуулсан гайхалтай туршилт судалгааны дүнд, «Спутник V» вакцины коронавирусийн Омикрон хувилбарын эсрэг саармагжуулах идэвх нь Pfizer вакцины 2 удаагийн тарилгатай харьцуулахад 2-с илүү дахин (вакцин тарьснаас хойш 3 сарын дараа 2,6 дахин, нийтдээ  2,1 дахин)  хүчтэй болохыг илрүүлэн баталсан байна. Спутник V вакцин тариулсан хүмүүсийн омикрон вирусийг саармагжуулах идэвх нь Уханийн хувилбартай харьцуулахад 2,6 дахин бага байсан бол Pfizer тариулсан хүмүүсийнх 21,4 дахин бага (Pfizer вакциных Спутник V вакцинаас 8,1 дахин сул) байжээ.

Энэхүү туршилт судалгаагаар: Sputnik V вакцин нь Omicron вирусийн эсрэг хариу урвалын дүнд үүсэх “эсрэг бие”-ийн хэмжээг нэмэгдүүлж,  халдвараас сэргийлж байгааг нотолсон.

  • RBD-д өвөрмөц IgG эсрэг биеийн титр өндөртэй хүмүүсийн дундаас авч үзэхэд, Sputnik V вакцин хийлгэсэн хүмүүс Omicron хувилбарыг 100% саармагжуулж чадсан бол Pfizer вакцин хийлгэсэн хүмүүсийн хувьд 83.3% байсан.
  • Sputnik V вакцинтай нийт хүмүүсийн сийвэн дэх Омикроныг саармагжуулах идэвх 74,2% байсан бол Pfizer хийлгэсэн хүмүүсийн сийвэн дэх идэвх 56,9% байв.

Судалгаанд, Sputnik V нь Omicron-ийн эсрэг илүү хүчтэй вирус саармагжуулах эсрэг бие үүсгэж буйн учир шалтгааныг илрүүлэхээр зорьсон. Үүний дүнд дараах дүгнэлтэд хүрсэн:

  • Sputnik V нь Pfizer вакцинаас ялгаатай нь энэ вакцинд пролиныг тогтворжуулах  хэлбэрээр баяжуулсан уураг ашигладаггүй учраас вирусийн илүү олон тооны эпитопуудыг таньж мэдрэх чадвартай, илүү өргөн хүрээний эсрэг биеийг бий болгодог бөгөөд энэ нь Omicron хувилбарын мутацид ихээхэн өртсөн өвөрмөц эпитопуудыг таних боломжийг олгосон;
  • Спутникийг бусад төрлийн вакцинуудтай хавсран ашиглах боломжийг судалж,  вакцинжуулалтын “хавсран хэрэглэх” дэглэмийг боловсруулсан;
  • Аденовирүсийн вакцины платформ нь халдварын вирусийг илүү сайн дуурайдаг.

Sputnik Light нь Sputnik вакцины аденовирүсийн платформын оновчтой тохиргооны ачаар бусад бүх төрлийн вакцины үр нөлөөг дэмжих нийтлэг үйлдэлтэй бөгөөд Omicron болон бусад мутацаас илүү сайн хамгаалдаг нь олон тооны судалгаагаар нотлогдсон.

Бусад бүх төрлийн вакцин хэрэглэсний дараа Sputnik Лайт хэрэглэх нь бусад вакцины хамгаалалтын хугацааг уртасгах хамгийн сайн шийдлүүдийн нэг юм. Тиймээс Sputnik Лайт болон COVID-ийн эсрэг бусад вакциныг дэмжих талаар дэлхийн хэмжээнд нээлттэй харьцуулсан судалгааг нэн даруй хийхийг Спутникийг хөгжүүлэх багийнхны зүгээс уриалж байна. Хэрэв эдгээр харьцуулсан судалгааг хийхээс хойш сууж  энэхүү хамгийн үр дүнтэй “хавсран хэрэглэх” аргын давуу талыг ашиглах аливаа хүчин чармайлтыг гаргахгүй байх нь тахлын төгсгөл ирэх хугацааг хойшлуулахад хүргэнэ.

Sputnik V вакциныг нийт 4 тэрбум гаруй хүн амтай дэлхийн 71 оронд хэрэглээд байгаа бөгөөд Sputnik Light нь 30 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн болно.  Sputnik V болон Sputnik Light -ийг 30 гаруй жилийн турш сайтар судлан боловсруулсан аюулгүй технологийг ашиглан бүтээсэн бөгөөд миокардит, перикардит зэрэг ховор ноцтой гаж нөлөө үзүүлээгүй. Sputnik V болон Sputnik Лайт-ийн аюулгүй байдал, үр нөлөө нь хамгийн өндөр гэдгийг өнөөдөр дэлхийн 10 гаруй орны 30 гаруй судалгаа, бодит мэдээлэлд үндэслэн бичигдсэн хэвлэл мэдээллийн хуудаснаас харах боломжтой.

 

Эх сурвалж: www.rdif.ru

Exit mobile version