Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Э.Тунгалаг: Төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх нь засаглалыг сайжруулж, бизнесийн орчноо дэмжих сайн талтай

Нийтэлсэн

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2021” судалгааныхаа үр дүнг саяхан олон нийтэд танилцуулсан. Тиймээс тус төвийн судлаач Э.Тунгалагтай судалгааны явц, үр дүнгийн талаар ярилцлаа.


-“Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа”-г танай төвөөс хэд дэх жилдээ гаргаж байна вэ?

-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв маань 2010 онд анх байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааг Швейцарь улсад байдаг Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран, тэдний аргачлалын дагуу хийж эхэлсэн. Ингээд өрсөлдөх чадварынхаа судалгааг 2012 оноос эхлэн илүү өргөжүүлж, аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг хийх болсон. Мөн нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг хийж байна.

-Аймгуудын өрсөлдөх чадварыг ямар шалгуур үзүүлэлтээр, хэрхэн гаргадаг вэ?

-Өрсөлдөх чадвар нь хөгжлийн түвшинг арай илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хэмжих зорилготой судалгааны аргачлал юм. Жишээлбэл, улсын, аймгийн хөгжлийг зөвхөн эдийн засаг талаас нь бус эдийн засаг, нийгэм, засаглал, дэд бүтэц гээд бүх талаас нь хэмжиж үнэлсэн судалгааг хэлдэг. Бид аймгуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Ингээд 21 аймгаа хооронд нь харьцуулж үнэлдэг.

-Танай судалгааны тайлан­гаас харахад өмнө жилийнхээсээ зарим аймгийн өрсөлдөх чадвар муудсан үзүүлэлттэй гарсан байдаг юм билээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадвар хэр хэлбэлзэлтэй гарч байгаа вэ?

-Жил болгон л өөрчлөлт гардаг. Бид бүхэн тасралтгүй арван жил судалгаа хийж, тайлангаа гаргаж байгаа болохоор энэ хугацааны судалгааны үр дүнгийн мэдээлэл үүссэн гэсэн үг. Өнгөрсөн 10 жилийнхээ энэхүү мэдээллийг харахаар маш их өөрчлөлтүүд гарсан байна. Мөн тухайн аймгуудын онцлогоос хамаарч тогтвортой явах тохиолдлууд байдаг. Тухайлбал, уул уурхай түшиглэсэн аймгууд өрсөлдөх чадвар арай илүү байх нь бий. Харин эдийн засгийн багтаамж муутай аймгуудынх тааруу үзүүлэлттэй гардаг. Гарч байгаа өөрчлөлтүүдийг нь харахаар дэд бүтэцдээ хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа, иргэдийн амьдрах орчинд хэр анхаарч байна, бизнесийн орчин нь хэр идэвхтэй байгаагаас хамаарч өөрчлөлтүүд гарч байгаа нь анзаарагддаг.

-Судалгааны үндсэн дөрвөн бүлэгт тань засаглал гэж ордог. Манай улсын хувьд аймаг, орон нутгийн удирдлагууд сонгуулийн дүнгээс хамаарч байнга өөрчлөгдөж байдаг нь тухайн аймгийн өрсөлдөх чадварын хэлбэлзэлд нөлөөлдөг үү?

-Судалгаандаа ашигладаг дөрвөн хүчин зүйл дотроос засаглал нь хамгийн их хэлбэлзэлтэй үзүүлэлттэй байж ирсэн. Засаглал нь судалгаа хийхэд тухайн жилийнхээ онцлогоос хамаарч маш тогтворгүй байдаг. Тухайлбал, сонгуулийн өмнөх болон дараах жил, сонгуулийн жил байх үед маш их хэлбэлзэлтэй гардаг зүй тогтолтой гэж болно. Мөн аймаг орон нутгийн удирдлагууд, тухайн газарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнес эрхлэгч нарын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хэр байгаагаас хамаардаг. Судалгаа хийсэн өнгөрсөн хугацааныхаа мэдээллийг нэгтгээд харахад савлалт их байсан хэрнээ 10 жилийн өмнөхөөсөө нэг оноогоор буурсан үзүүлэлттэй байгаа. Нэг үгээр бол аймгуудын засаглалын чадамж, өрсөлдөх чадвар 10 жилийнхээсээ огт өөрчлөгдөөгүйгээр барахгүй нэг оноогоор буурсан гэж болно.

-Энэ жилийн хувьд ямар аймгууд ямар, ямар гол үзүүлэлтүүдээр тэргүүлсэн байгаа вэ?

-Бид 21 аймгаа 100 хүртэлх оноогоор дүгнээд 100 оноотой нь хамгийн өрсөлдөх чадвартай аймаг гэж тооцдог. Харин 2021 оны судалгааны үр дүнг эрэмбэлсэн байдлаас харахад Дорноговь аймаг тэргүүлсэн. Өөрөөр хэлбэл тус аймаг өрсөлдөх чадварын хувьд 100 оноотой байна. Дараагаар нь Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгууд орсон байгаа. Үүнээс өмнөх есөн жилийн хугацаанд Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлж ирсэн. Энэ жил Дорноговь аймаг тэргүүлсэн нь тухайн аймаг дэд бүтцийнхээ үзүүлэлтээр их өндөр ахицтай гарсан. Ер нь уг судалгааг хийж эхэлснээс хойш тогтмол сайжирч явсаар байгаад энэ жил тэргүүлж байгаа юм.

-Тэгвэл өрсөлдөх чадвараар ямар аймгууд тааруу үзүүлэлттэй гарсан бэ?

-Жагсаалтын хамгийн сүүлд Дундговь, Завхан, Булган аймгууд орсон. Хамгийн сүүлд орсон Булган аймаг өрсөлдөх чадвараараа 36 оноо авсан. Гэхдээ 100 оноотой аймаг нь өрсөлдөх чадвараар маш сайн, тааруу оноотой нь муу гэж ойлгож болохгүй. Бусад аймгуудтайгаа харьцуулахад л ийм үр дүнтэй байна гэж ойлгож болно. Арван жилийн өмнөхтэйгөө харьцуулахад дундаж аймгуудын өрсөлдөх чадвар есөн оноогоор нэмэгдсэн байгаа. Үүнээс хурдтай биш ч гэсэн өсөлт ажиглагдаж байна. Нэмж хэлэхэд аймгуудын хоорондох онооны зөрүү багассан. Мөн 15 аймгийн өрсөлдөх чадвар нэмэгдсэн бол зургаан аймгийнх буурсан. Жишээлбэл, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Дундговь аймгуудын өрсөлдөх чадвар хамгийн их нэмэгдсэн бол Булган, Завхан, Төв, Говь-Алтай аймгууд бууралттай байгаа.

-Танай судалгааны тайланг харж байхад дэд бүтэц муудсан учраас өрсөлдөх чадвар нь буурсан гэсэн байсан. Тухайл­бал, энэ жил Орхон аймаг ийм шалтгаанаар байр ухарсан байгаа. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Дээр дурдсан 175 үзүүлэлт маань дөрвөн үндсэн бүлэгтээ хуваагддаг. Үүнээс дэд бүтэц дотроо хатуу буюу зам, харилцаа, зөөлөн дэд бүтэц буюу эрүүл мэнд, боловсролын үзүүлэлтүүд хамаардаг. Тэгэхээр тухайн аймагт бизнес эрхлэгчид дэд бүтцийн хувьд ямар нэгэн хүндрэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулах, иргэдийн амьдрах орчинд нийцсэн дэд бүтцийг хангаж чадаж уу гэдгийг тооцож үздэг.

Дэд бүтэц нь өрсөлдөх чадварын судалгаанд маш том орон зайг эзэлж, эдийн засаг, нийгэмдээ нөлөөлөл үзүүлж байдаг. Дорноговь аймгийн хувьд л гэхэд энэ жил дэд бүтэцдээ хөрөнгө оруулалтыг сайн хийсэн учраас байр ахихад нөлөөлсөн. Мөн дэд бүтэц нь аймгуудын шилжилт хөдөлгөөнд хүртэл нөлөөлдөг. Дэд бүтэц муутай аймгуудын иргэд, мэргэжилтэй ажиллах боловсон хүчний шилжилт хөдөлгөөн нэмэгддэг. Дэд бүтэц гэхээр л зам гэж ойлгож болохгүй. Тухайн орон нутаг эрүүл мэнд, боловсролынхоо салбарт хэр хэмжээний хөрөнгө оруулж байгаагаас шалтгаалан тухайн үзүүлэлтэд нөлөөлдөг.

-Өрсөлдөх чадварын судалгааг хийснээр сайн тал гарсан уу. Ер нь энэ судалгааны ашиг тус нь хэрхэн, яаж илэрдэг вэ?

-Бид аймгуудад нэг төрлийн хэмжүүр бий болгож байна гэж ойлгож болно. Зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүн, төсөв, ажилгүйдэл, инфляц, ядуурал гэхгүй нэг цогц 175 шалгуур үзүүлэлтээр хэмжээд өөрсдийн хаана яваагаа үнэлж харах, давуу тал маань юу юм, аль талдаа анхаарал хандуулах ёстой вэ гэдгээ мэдэх боломж бий болгож байгаа юм.

Жил бүр тодорхой шалгуураар, тогтмол хийгдэж байгаа болохоор өөрчлөлт, хөдөлгөөнийг нь хараад явах боломжтой. Энэ судалгаа нь тухайн аймгийн хөгжлийг олон төрлөөр судлан гаргаж, хүнээр төлөөлүүлбэл бүтэн биеийн шинжилгээнд хамруулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ судалгаа, шинжилгээний дүнгээс шалтгаалан цаашдын хөгжлөө тодорхойлж, бодлого хөтөлбөртөө тусгах боломжтой байдаг.

Аймаг, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд, бизнес эрхлэгчид хүртэл орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг мэдэх, түүндээ тулгуурлан удирдлагууддаа санал, хүсэлтээ ирүүлэх, хамтран шийдвэрлэх боломжийг бий болгодог. Мөн манай судалгааны үр дүнг цаашид улам нарийвчлан судлах, түүндээ үндэслэн бодлогын хэлэлцүүлэг хийх, шийдэл гаргаж болно. Ингэснээр орон нутгийн хөгжил арай бодитой болно гэж бид хардаг. Манай аймагт бизнесийн орчин муу, боловсрол тааруу гэж ямар нэгэн мэдээлэлгүй ярьж байхаар бусад аймагтай харьцуулахад ийм байна гэх нь шийдэл гаргахад илүү дөхөм болгоно.

-Танай гаргасан судалгааг үндэслэн аймгийнхаа хөгжлийг дээшлүүлье, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлье гэж хандсан тохиолдол байдаг уу?

-Бид орон нутгийн удирд­лагуудтай тогтмол мэдээлэл солилцож, тайлангуудаа байнга хүргүүлдэг. Цар тахлаас өмнө манайхаас санаачилан “Бүсийн өрсөлдөх чадварын чуулган” зохион байгуулдаг байсан. Энэ хэлэлцүүлгээрээ бид судалгааны тайланг хэрхэн ашиглах талаар нь зөвлөгөө, мэдээлэл өгч ирсэн. Аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид бидэнд хандах нь нэлээд түгээмэл.

Сул байгаа үзүүлэлтүүдээ хэрхэн сайжруулах талаар бодлогын зөвлөмж гаргаж өгөх, сумдынхаа өрсөлдөх чадварын судалгааг хийлгэе гэсэн хүсэлтүүд их ирдэг. Дундговь аймаг л гэхэд говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг өөрийн аймагтаа хүлээн авч байсан. Тус аймаг анхны жилүүдэд дандаа 21 дүгээр байранд ордог байсан. Ингээд бидэнд санал тавиад өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд хамтын ажиллагаануудыг өрнүүлж байлаа. Үр дүнд нь тодорхой үзүүлэлтүүд дээр сайжирч, өрсөлдөх чадвар нь нэмэгдсэн.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал манай улсыг ч тойроогүй. Энэ өвчин аймгуудын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлсөн талаар судалгаа хийсэн болов уу?

-Аймгуудын өрсөлдөх чадварт цар тахлын нөлөөлөл гэсэн шинэ асуулт, үзүүлэлтийг судалгаандаа нэмээгүй. Яагаад гэхээр харьцуулагдах боломжтой байлгах үүднээс бүхий л жилүүдэд үзүүлэлтүүд маань хэвээрээ байх ёстой юм. Гэхдээ коронавирусний нөлөө бизнес, эдийн засаг гээд бүхий л салбарт нөлөөлсөн.

Ерөнхийд нь аваад үзвэл эдийн засгийн багтаамж өндөртэй Өмнөговь, Орхон, Дархан-Уул зэрэг аймгуудын хувьд цар тахлын нөлөө их байсан нь энэ жил болон ноднингийн тайлангаас ажиглагдаж байгаа. Бизнесийн орчин нь арай илүү идэвхтэй байдаг болохоор цар тахлын дэгдэлт, хатуу хөл хорио зэрэг нь ихээр нөлөөлсөн. Ялангуяа ноднин жил маш их нөлөөлж, үзүүлэлтүүд буурч байсан бол энэ жил бага зэрэг сэргэж байгаа байдал ажиглагдсан.

-Судалгаа хийсэн 10 жилийн хугацаанд шилжилт хөдөлгөөн хэр нэмэгдсэн бол?

-Иргэдийн шилжилт хөдөлгөөнөөс гадна мэргэжилтэй ажиллах хүчний шилжилт гэж гардаг. Манай судалгааны үндсэн мэдээлэл маань статистик мэдээлэл болон санал асуулга дээр суурилдаг. Санал асуулга нь 21 аймгийн бизнес эрхлэгчдийн дунд явагддаг. Тэдэнд байнга тулгамддаг, ярьдаг асуудал нь ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, мэргэжилтэй ажиллах хүчнээ алдах, ажилд орох хүний олдоц хомс зэрэг байдаг. Анх судалгаа хийж эхлэхэд л энэ бол тулгамдсан асуудал байсан. Одоо ч хэвээрээ байгаа.

Мөн хүн амын ердийн шилжилт хөдөлгөөн нь зах зээлийн багтаамжийг хумьж байдаг. Хэрэглэгчид буурснаар тэдний орлого буурдаг. Ер нь шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 жил байнга нэмэгдэж байгаа. Үүнд нөлөөлж байгаа зүйлүүд нь амьдрах орчин, төрийн үйлчилгээний чанар байдаг. Монгол Улсын иргэн хүн хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалан боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад хэрэгцээгээр хангагдаж байх ёстой. Энэ нь хангагдахгүй болохоор л шилжилт огт буурахгүй байна. Харин энэ хэрэгцээг сайжруулж байж аймгуудын өрсөлдөх чадвар сайн нэмэгдэнэ.

-Аймгуудын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд яах ёстой вэ?

-Засаглалын хувьд төрийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах нь нэг талаасаа засаг­лалаа сайжруулж, нөгөө талаасаа бизнесийн орчноо дэмжих сайн талтай. Тийм болохоор энэ талын өөрчлөлтийг нэлээд сайн хийж өгөх хэрэгтэй. Мөн төр засаг, орон нутгийн удирдлагууд ямар нэгэн шийдвэр гаргахдаа ямар нэгэн мэдээлэл, судалгаан дээр суурилсан байдлаар ажиллах цаг үеийн шаардлага үүссэн. Цахим засаглал гэж хөгжүүлж байгаа энэ үед хөдөө орон нутгийнхан ч гэсэн аль болох хоцорч, хойш суулгүйгээр үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааг гаргадаг. Манай улсын өрсөлдөх чадвар одоо ямар байгаа вэ?

-Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д манай байгууллага Монгол Улс талын судалгааг нь хийж өгдөг. Энэ судалгаанд нийтдээ 64 улсыг хамруулдаг. Одоогоор манай улс 40 оноотой 60 дугаарт эрэмбэлэгдэж байгаа. Энэ жагсаалтыг Швейцарь улс 100 оноотой тэргүүлж, Швед, Дани зэрэг улсууд удаалж байна. Манай улсын хувьд өрсөлдөх чадварын хувьд харьцангуй сул ч гэсэн зарим нэг үзүүлэлтээр ахиц гарсан. Энэ судалгааг дээрх дөрвөн бүлгийн 300 гаруй үзүүлэлтээр хэмжиж гаргадаг юм.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа