Эрүүл мэнд
Умайн хүзүүний хавдар нь эрт илрүүлэх арга, үүсгэгч нь тодорхой, урьдчилан сэргийлэх бололцоотой өвчин
-Монгол эмэгтэйчүүдэд зонхилон аль төрлийн хавдар илүү тохиолдож байна вэ?
-Хүний эрхтэн л байгаа бол хортой, хоргүй ямар ч хавдар үүсэх бололцоотой. Эмэгтэйчүүдийн хавдрыг дотор нь хортой, хоргүй гэж хоёр ангилдаг. Хортой нь өвөрмөц эмчилгээ шаардагддаг. Өөрөөр хэлбэл зөвхөн хагалгаа биш, түүний дараа туяа эмчилгээ, химийн эмчилгээ шаардагддаг.
Харин хоргүй хавдрын тухайд зөвхөн мэс засал эмчилгээ, даавар эмчилгээ зэрэг тохирох эмчилгээг хийж байж бүрэн эдгэрдэг. Монгол эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хавдрууд дотроос умайн хүзүүний хавдар хамгийн их нь байна. Хэдийгээр бид илрүүлгийн аргыг хэрэглэж байгаа боловч хүн амд маань мэдээлэл сайн хүрдэггүйгээс гуравдугаар үедээ орж ирсээр л байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
-Гуравдугаар үе гэдэг нь ямар учиртай билээ?
-Хоёроос гуравдугаар үе нь хожуу үе юм. Намайг энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн 20 жилийн өмнө л умайн хүзүүний хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа хавдруудын дотор нэгдүгээрт бичигдэж байна гэж ярьж байсан. Одоо ч энэ тохиолдол хэвээр байна. 20 жилийн өмнө умайн хүзүүний хавдрын 70-80 хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байсан. Үүнд мэдэгдэхүйц ахиц гарсангүй. Энд зөвхөн эмч буюу нэг талаас арга хэмжээ аваад нэмэргүй. Хүн өөрөө эмчид үзүүлж байх хэрэгтэй.
Хавдар илрүүлэх шинжилгээнд хамрагдах товлолуудыг тодорхой болгож, эрүүл мэндийн даатгалын байгууллагууд нь энэ тал дээр анхаарал хандуулж байх ёстой, илрүүлгийн шинжилгээ хийж буй эмч нь ч ур чадвартай байж, төрөөс ч зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Умайн хүзүүний хавдар нь эмэгтэйчүүдийн бусад байрлалын хавдрыг бодоход эрт илрүүлэх арга нь тодорхой, хавдар үүсгэгч нь тодорхой, урьдчилан сэргийлэх бололцоотой хавдар шүү дээ.
-Тэгэхээр умайн хүзүүний хавдраас сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд ямар мэдлэгтэй байх ёстой вэ?
-Юуны түрүүнд танай сум, өрхийн эмнэлэгт товлолт эсийн шинжилгээний сорьц авч байгаа эсэхийг мэдчих. Тэгээд өөрийгөө хэзээ товлолд хамрагдах эсэхээ эмч сувилагчаасаа асуу. Хэрвээ та хэзээ ч эсийн шинжилгээ өгч байгаагүй, товлолт нас болоогүй бол сайн дураараа улсын эсвэл хувийн аль эмэгтэйчүүдийн эмчид хандаж болно. Эндээс л эхэлнэ. Гэхдээ эсийн шинжилгээ бол зөвхөн умайн хүзүүний хавдрыг илрүүлэх шинжилгээ юм. Умайн их биеийн, өндгөвчний хавдрыг илрүүлэх шинжилгээ биш юм. Эдгээрийг ирүүлэхэд эхо оношилгоог илрүүлгийн арга болгон ашигладаг.
Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн дэмжлэгтэйгээр орон нутагт, баг, суманд эсийн шинжилгээ авч, аймаг руу илгээж шинжлүүлээд, эргээд хавдартай гарсан хүмүүсийг ХСҮТ-д илгээх эргэн дуудах тогтолцоотой болсон. Өөрөөр хэлбэл 30 настай эмэгтэйчүүдээс эхлэн 3 жил тутамд эсийн шинжилгээнд үнэгүй хамруулах болсон.
-Та хэллээ, умайн хүзүүний хавдрыг үүсгэгч нь тодорхой болсон гэж. Энэ талаар тодруулахгүй юу?
-HPV гээд google-ээс хайгаад үзээрэй. Хангалттай их мэдээлэл байгаа. Хүний хөхөнцөр вирус гэж монголоор орчуулсан. Дотроо маш олон төрөлтэй. Энэ вирус бэлгийн замаар халдварладаг. Эдгээрээс хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй 13 төрөл байдаг. Энэ вирусийг илрүүлэх лабораторийн шинжилгээнүүд байдаг. Монголд маш олон лаборатори үүнийг хийж байгаа.
Эсийн шинжилгээг вирус илрүүлэх шинжилгээтэй хамтруулан хийлгэвэл өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл эсийн шинжилгээ нь өвчлөл байна уу үгүй юу гэдгийг илрүүлдэг бол вирусийн шинжилгээ нь хавдар үүсгэгч вирусийг тээж байгаа эсэхийг илрүүлэх юм. Орчин үед өндөр хөгжилтэй орнууд энэ хоёр аргыг хамтруулан илрүүлгийн аргад хэрэглэх болсон.
-Эмэгтэйчүүд цэвэршээд ирэхээрээ эмэгтэйчүүдийн ямар нэгэн өвчинд өртөхөөргүй болдог гэж үздэг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Манай эмэгтэйчүүдийн дунд би цэвэршчихсэн, надад ямар ч асуудал байхгүй гэдгээс болж хавдрыг хожуу .буюу цус алдсан хойно нь оношлуулж байна. Умайн хүзүүний хавдраас цус алдана гэдэг аль хэдийнээ хожуу үе шатандаа орсныг илэрхийлж байгаа юм. Өндгөвчний хавдрын эхний үе шатанд мөн адил ямар. нэгэн зовуурь, илрэл байдаггүй.
Өндгөвч умайн их биеийн хаврууд мөн л хожуу үе шатандаа ихэвчлэн оношлогддог, хоруу явцтай. 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог. Эсвэл миний үеийнхэн цэвэршчихсэн байхад би цэвэршихгүй залуугаараа байна гэж төөрөлдөж яваад хортой хавдраа хожуу оношлуулсан эмэгтэй ч тааралддаг.
-Тэгвэл умайн хүзүүний хавдраас сэргийлэхийн тулд хүн өөрөө юу хийх ёстой вэ?
-Мэдээж умайн хүзүүний хавдраас сэргийлэхийн тулд БЗХӨ-өөр өвчлөхгүй байх, ер нь HPV нь бэлгийн замаар дан ганцаараа халдварлагддаггүй. Хламиди эсвэл заг хүйтэн зэрэг халдварт өвчнүүдтэй заавал хавсарч халдварлагдсан байдаг. Хэрэв бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байсан бол HPV вирус илрүүлэх шинжилгээг заавал өгөх хэрэгтэй.
Энэ нь эхнэр нөхөрт хоёуланд нь хамааралтай гэсэн үг. Эрчүүд ихэвчлэн вирус тээгч байдаг. Умайн их бие, өндгөвчний хавдраар өвчлөхгүй байхын тулд таргалахгүй байх, тогтмол үзлэгт хамрагдаж байх, cap бүр сарын тэмдгээ хянаж байх хэрэгтэй. Сарын тэмдгийн хуанли хөтлөх зэрэг боловсролыг сургуулиас нь буюу. бага I байхаас нь эзэмшүүлэх хэрэгтэй байна.
-HPV буюу хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг өсвөр насны охидод хийдэг I болсон. Энэ вакциныг зарим эцэг эх охиддоо хийлгэхийг эсэргүүцдэг. Энэ талаар?
-Энэ бол халдварлаагүй байхад нь урьдчилан сэргийлж буй арга юм. Өөрөөр хэлбэл 16, 18, 6,11 гээд дөрвөн төрлөөс хамгаалж буй дөрвөн валентын вакцин гэсэн үг. HPV-16, 18 дугаар тип нийт хавдрын 80 хувийг үүсгэдэг. Тэгэхээр хавдар үүсгэх өндөр эрсдэлийн төрлөөс нь i хамгаалж байна гэсэн үг.
Үүн дээр нэмээд ээж аавуудад анхааруулахад охидынхоо сарын тэмдгийг ирж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй, сарын тэмдгийн хуанли хөтлүүлж дадуулах хэрэгтэй.
Ухаалаг rap утасны апликейшнийг эмэгтэйчүүд болгон татаж аваад тэмдэглээд хэвшихэд амар болсон шүү дээ. Охиддоо бас ийм дадал олгох хэрэгтэй. Охидын анхны сарын тэмдэг эрт ирэх тусам төдий чинээ умайн салст, эх биеийн хавдар үүсэх эрсдэл нэмэгддэгийг анхаарч байх хэрэгтэй. Охидын эмчийн үзлэгт хамрагдуулж байх хэрэгтэй, сарын тэмдгийн мөчлөгийг нь ээжүүд хянаж байх хэрэгтэй. Сургуулийн эмч нар ч энэ талаар мэдээлэл өгч байх ёстой.
-Ээж аавууд охидынхоо сарын тэмдгийг эрт ирэхэд хүүхдээ өсөлт сайтай байна гэж баярладаг. Гэхдээ энэ бол анхаарах зайлшгүй шаардлагатай асуудал юм байна. Харин анхны сарын тэмдэг хожуу ирвэл бас л эрсдэлт хүчин зүйлсэд ордог байх?
-Тэгэлгүй яах вэ. Ер нь аливаа юм физиологийн насандаа байх нь зөв юм. Монгол охидын хувьд 11-13 насандаа анхны сарын тэмдэг ирдэг. Үүнээс эрт, эсвэл хожуу ирвэл эмчид хандаж байх ёстой. Над дээр нэг ийм тохиолдол гарч байсан. 11 настай хүүхэд сарын тэмдэг шиг цус гараад, ээж нь тоохгүй яваад байсан.
Гэтэл cap болгон ч юм уу, 2-3 cap өнжөөд л нэг удаа цус гараад байсан нь сарын тэмдэгтэй огт холбоогүй, үтрээний хорт хавдар байсан. Одоо энэ охин үзүүлээд л явж байгаа. Ерөөсөө л хүүхдүүд юу ч мэдэхгүй болохоор ээж аав нар охиныхоо анхны сарын тэмдэг ирэх үед эход харуулчхаж байх хэрэгтэй. Үнэхээр сарын тэмдэг мөн үү, үгүй юу, яг хэдийд ирэх нь вэ гэдгийг нь охидын эмчид хандаж үзүүлэх нь зүйтэй.
-Хүүхэд эмэгтэйчүүдийн хавдраар өвчлөх ёсгүй гэсэн ойлголт байдаг. Гэтэл саяхан бага насны охин эмэгтэйчүүдийн хавдраар өвчилсөн тохиолдол гарсан?
-Ой найман сартай хүүхэд ч үтрээнээс нь цус гараад байна гээд үзүүлсэн тохиолдол бий.
Энэ бол умай гэдэг эрхтэн эхийн хэвлийд бүрэлдэх явцдаа гэмтэл гарсан гэсэн үг юм. Түүнээс удамшлын болон халдварт өвчин биш. Үр хөврөлийн гаралтай хавдар гэсэн үг юм. Ер нь эрхтэн л байгаа бол хэдэн ч насанд ямар ч өвчин тусах бололцоотой. Түүнээс жаахан охид хавдар тусахгүй, настай хүн цэвэршчихсэн гээд өвдөхгүй гэсэн үг биш.
-Манай монголчууд хавдар тусчихлаа л гэвэл удахгүй үхэх нь гээд л сэтгэлээр унадаг шүү дээ. Гэхдээ хавдар бол эмчлэгддэг өвчин гэж ярьдаг?
-Тийм ээ. Мэдээж хортой, хоргүйгээсээ болон үе шатнаасаа шалтгаална. Бас хавдрын эсийн гарлаас хамаарна. Хэчнээн эрт үед илрүүлсэн ч зарим эсийн хавдар маш хоруу явцтай ч байх нь бий. Хүмүүсийн дунд нэг ийм ойлголт байдаг. Би хавдрын нэгдүгээр үе дээрээ байсан. Тэгээд эдгэчихсэн гээд шал ондоотой эстэй, шал ондоо эрхтэн дээрх хавдраар өвчилсөн хүмүүст дур мэдэн зөвлөгөө өгч, ам дамжсан яриагаар эмчлэх гээд байдаг. Эмэгтэйчүүдийн хавдар л гэхэд бүх хүнд адилхан байх юм шиг боддог. Тэгтэл дотроо эсийн түвшинд хэд хэд ангилагдах, ямар эрхтэн дээр ямархуу байсан бэ гэдгээсээ шалтгаалаад янз бүр байдаг.
Эсвэл хавдар оношлогдчихлоо гэнгүүтээ ардын эмчилгээ, энергийн эмчилгээ хийлгэж явж явж байгаад уучлаарай, би тусалж чадахгүй нь ээ гэж хэлүүлдэг тохиолдол зөндөө гарна. Хавдар гэж айсан мөртөө хавдар оношлогдчих вий дээ гэж зугтаадаг, өөрийнхөө төлөө явж байна аа гэдгээ ухамсарладаггүй хүмүүс ч байдаг.
-Хавдрын илрүүлэг хэр хийгддэг вэ. Тоног төхөөрөмжийн хүчин чадал хэр вэ?
-Манай тасагт илрүүлгийн бүхий л шинжилгээг хийж байгаа. Бид эсийн болон эхо шинжилгээнүүдийг хийж, хавдрын бүхий маркерууд, цусны шинжилгээг авч, сэжигтэй өвчтөнүүдийг хяналтдаа авч байна. Умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийж, хавдрын эс илэрсэн тохиолдолд умайн хүзүүний хавдар үүсгэдэг вирусийн шинжилгээ хийж байгаа. Өндгөвчний хавдрын маркерын шинжилгээ ч бий.
Шаардлагатай тохиолдолд бид MRI CD-ээр оношоо баталгаажуулж байна. Хортой хавдар сэжиглэгдэж байгаа тохиолдолд бид хагалгаа хийх явцдаа хагалгааны үеийн шинжилгээ хийдгээрээ онцлогтой. Манай эмнэлэг хамгийн орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжтэйгөөс гадна гадаадын өндөр хөгжилтэй орнуудад байдаг шиг вакумжсан хагалгааны өрөөнүүдтэй, наркозын хамгийн орчин үеийн аппараттай.
-Таны танилцуулгыг уншиж байхад та гадаадын олон оронд мэргэжлээрээ суралцсан юм байна?
-Хавдрын мэс засалч болохын тулд маш их суралцах хэрэгтэй. Эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжил эзэмшсэний дараа хавдрын мэс заслын курс хийдэг. Гэхдээ курс болгон өөр чиглэлтэй. Дурангийн мэс заслын, нээлттэй хагалгааны, умайн хүзүүний дурангийн гэх мэт. Энэ болгонд суралцахын тулд гадаад орон руу явах хэрэгтэй болдог.
Эсвэл Монголд ирсэн гадаад эмч нараас суралцах хэрэгтэй болдог. Мөн эмч хүн нотолгоонд суурилсан эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна өөрөө судлаач байх хэрэгтэй. Судалгааны олон ажлууд маань олон улсын хэвлэлд хэвлэгдсэн. Хамгийн сүүлд 2014 онд Станфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирсэн.
-Ярилцсанд баярлалаа.