CRI Монгол радио
Ши Жиньпин нэгдмэл фронтын гишүүдэд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв
Усан бар жилийн цагаан сар хүрч ирж буйг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 29-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд ардчилсан нам бүлгүүдийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны албан тушаалтан, нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн төлөөлөлтэй хамтаар сар шинийн баярыг угтан тэмдэглэжээ.
Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс ардчилсан нам бүлгүүд, үйлдвэр худалдааны холбоо болон нам бүлгийн бус зүтгэлтнүүд, Нэгдмэл фронтын өргөн олон гишүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ болон сар шинийн баярын ерөөл дэвшүүлжээ.