Дэлхий
Бээжингийн олимпын нээлтэд оролцох гадаадын Төрийн тэргүүд
Хятадын ГХЯ-наас Бээжин-2022 өвлийн олимпын наадмын нээлтэд оролцох гадаадын зочдын нэрсийг зарлалаа. Нийт 25 орны Төрийн тэргүүн нээлтийн ёслолыг үзэж сонирхох юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
Камбожийн Хаан Нородом Сихамони
Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев
Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров
Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон
Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов
Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев
Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах Ас-Сиси
Саудын Арабын Хан хүү Мухаммед ибн Салман Аль Сауд
Катарын Эмир Тамим бин Хамад Аль Тани
АНЭУ-ын Ханхүү Мухаммад ибн Заид Аль Нахайян
Польшийн Ерөнхийлөгч Анджэй Дуда
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич
Люксембургийн Герцог Анри (Генрих)
Монакогийн гүн II Альбер
Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес
Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо
Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Пакистаны Ерөнхий сайд Имран Хан
Босни Герцогивиний Ерөнхий сайд Зоран Тегелтия
Папуа – Шинэ Гвинейн Ерөнхий сайд Жеймс Марапе
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сок
Азербайжаны Шадар сайд Али Ахмедов
Таиландын гүнж Маха Чакри Сириндхорн