CRI Монгол радио

Урлаг соёлын томоохон цэнгүүн боллоо

Нийтэлсэн

1-р сарын 31-ний 20:00 цагт Хятадын Төв Радио Телевизийн “2022 оны цагаан сарын цэнгүүн” нэвтрүүлэг баяр баясгалант уур амьсгалын дунд үзэгчидтэй золголоо.

Цэнгээнт нэвтрүүлэг нь агуулга, хэлбэр аль аль шинэлэг, шинэ технологийг бүрэн ашигласнаар үзэгчдэд уран сайхны гайхалтай үзүүлбэрийг үзүүлж чадлаа. Тоглолт нь маш олон үзэгчдийн анхаарлыг татаж, гар утасны босоо дэлгэцээр үзсэн нийт үзэгчдийн 50 хувь нь 30 наснаас доош залуучууд эзэлж байна. Мөн гадаадын 170 гаруй улс орон, бүс нутгийн 600 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага дамжуулан мэдээлж, CNTV болон CGTN-гийн гадаад сувгийг ашиглан үзсэн үзэгчдийн тоо давхардсан тоогоор 3.5 саяд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.6 саяар илүү байна.

“Бээжин 2022” Өвлийн олимп удахгүй 2-р сарын 4 буюу цагаан сарын шинийн 4-нд нээгдэх гэж байна. Бар жилийн цагаан сарын цэнгүүнээр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах анх удаагаа хятад хэлээр сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, Бээжингийн өвлийн олимпод анхаарал хандуулахыг урив.

“2022 оны цагаан сарын цэнгүүн” нь цаг үеийн онцлог шингэсэн, орчин үеийн соёлын өнгө төрхөөр Хятадын уламжлалт соёлыг үзэгч түмэндээ танилцуулж, урлагийн хүртээлтэй томоохон үдэшлэг боллоо.

Н.Пүрэвжав

Exit mobile version