Нийгэм

Нэг иргэн галд өртөн амиа алджээ

Нийтэлсэн

Барилгад гал гарч нэг иргэн өртөн, амиа алджээ.

Тодруулбал, урьд шөнө буюу 2022.02.04-ний өдрийн 02:26 цагт ХУД-ийн 4-р хороонд байрлах барилгын дэлгүүрт гал гарч байна дуудлагаар есөн алба хаагч, хоёр автомашинтай гарч 02:34 цагт очиход “Андын зам констракшн” ХХК-ний баригдаж байгаа барилгын хашаанд байрлах 12х2 метрийн хэмжээтэй төмөр чингэлгийн дээвэр дээр 1,5х1,5 метрийн хэмжээтэй модон харуулын байр шатаж байсныг унтрааж ажилласан.

Уг галд иргэн Л 58 настай эрэгтэй өртөж нас баржээ.  Галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ялангуяа шөнө үүрийн цагаар гал гарч амь нас, эрүүл мэндээр хохирох өндөр эрсдэлтэй байгаа тул цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаж, асаасан арц хүж, зулыг хяналтгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Exit mobile version